2018,10-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Гурван байрны оршин суугчдын эрх ашиг ба Эрдэнэчимэг гэгч хэн бэ?

1 сар TIMES.MN

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн урд байрлах орон сууцны иргэд машины граж, хүүхдийн тоглоомын талбай, хөгшид болон иргэд нарлах талбайгүй 5-7 жил болж байна.




Тодруулбал, 42, 42А, 44 гэсэн байруудыг Эрдэнэчимэг гэх хүн өөрийн эзэмшил байсан газартаа бариулсан байна. Анх байрны захиалга авахдаа хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж, газар доогуурх автомашины гражтай байна гэсэн боловч өдийг хүртэл тэр бүхнээ хийгээгүй. Харин ч гурван байранд оногдсон алгын чинээ газар оршин суугчдын байрны цонхыг таглаж эмнэлэг барих гэж буйд нь тус байрны иргэд гомдолтой байгаа аж.


Энэ талаар “ЭРХИ-йн хөршүүд” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга ингэж ярилаа. 


Анх 2011 оны 4 сарын 19-ны өдөр хоёр блокон 10 давхар орон сууцны ерөнхий төлөвлөгөөг батлуулахдаа “Газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувьд нь ногоон байгууламж байгуулж орчноо иж бүрэн тохижуулсан байна” гэжээ. Гэвч одоог хүртэл хэрэгжүүлээгүй.


Мөн үүнээс хойш иргэн Эрдэнэчимэгт удаа дараа холбогдох байгууллага болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тав тухтай амьдрах нөхцөлөөр нь хангана уу гэсэн мэдэгдлийг өгсөн байна. Тухайлбал, 2016 оны хоёрдугаар сарын 15-нд “Эрдэнэчимэг нь орон сууцны дундын талбайд дулаан зогсоол барих бус бие бялдаржуулах, нөхөн сэргээх төвийн 4 давхар барилга барих хүсэлт ирүүлсэнд татгалзсан хариу өгч, цаашид оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг хүссэн болно” гэсэн хариуг тус байрны СӨХ-д Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн байна.




Түүнчлэн хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр иргэн Эрдэнэчимэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд “Иргэн Эрдэнэчимэг та эрх бүхий байгууллагын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 110 айлын үйлчилгээтэй, орон сууцыг барьж ашиглалтад оруулсан боловч гадна тохижилтын ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй байна. Иймд 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу өөрийн барьсан 42А байрны гадна талбайг тохижуулж оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж өгөхийг хүсье. Мэдэгдэлд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож тухайн орчныг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу тохижуулах ажлын зардлыг танаас гаргуулах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.


Гэвч өнөөдөр тус байрны иргэд нэг газраар орж, гарч/явган хүний гарцгүй/, хүүхдүүд тоглох газаргүй гэртээ бүгсээр байна. Мэдэгдэлд заасан хугацаа нь дууссаныг байрны иргэд сануулахад дараах хариу ирсэн байна.




Анх байрны захиалга авахдаа иргэдэд сайхан зураг төсөл үзүүлдэг хэдий ч орон сууцанд орсон хойно нь өөр юм ярьж суудаг энэ мэт х хүмүүс олон бий. Үргэлжлэл бий...








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


угаасаа тэгдэг юм бна лээ атек гэдэг компани худ ийн 3 хороонд 21 байрыг нурааж шинэ байр барихдаа бас тоглоомны талбай барина гээд л байсан барих явцадаа шунал нь хөдлөөд нөгөө байраа 3 давхар нэмж нөгөө комиссыг нь мөнгөөрөө аргалаад дураараа ашиг олоод ккк одоо бүүр ардчилсан намын шилдэг эмэгтэйгээд зураг хөргөө наагаад яваад бгаа балай цэрэндолгор гэж нэг эмгэн шулам бнаа бна


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


ийм балиар юмнуудаа зогсоогоочээ. ногоон байгууламж байх ёстой биз дээ.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Zuv zvitei medeelel oruuljee.Erdenechimeg gedeg hvnees bolj orshin suugchdiin erh zurchigduj bgaa.Gadnah talbaig chuluulj tohijuulah heregtei.