2018,10-Р Сар,19


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


“Замд таарсан эхийн хөрөг”

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

 Монгол Улсын Мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн төгсөгчид хамтран “Way of Art” уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээсэн билээ. Энэ үеэр тус сургуулийн 2003 оны төгсөгч Б.Орхонтуулын “Замд таарсан эхийн хөрөг” гэх уран бүтээл сэтгэлд ихийг бодогдуулсан юм. Ингээд түүний уран бүтээл хэрхэн бүтсэн талаарх яриаг нь товчхон өгүүлье.




Б.Орхонтуул “Би вагоны буфетэд нэг наймаачин эгчтэй танилцсан юм. Тэрээр наймаанд явсаар байгаад бүдүүн, бадируун, яг л эрэгтэй хүн шиг болсон байсан. Урд өдөр нь шоудсан бололтой шараа тайлж нэг шил юм уугаад л. Охин нь залгаж мөнгө нэхээд л. Эмэгтэй хүн гэхээсээ илүү мутацлагдсан мэт, бараг л эрэгтэй хүн болчихсон. Тэр эгчийн тухай хэсэг бодож, зургийн санаа, өгүүлэмжээ зохиосон.


Зургаа тайлбарлавал, гэр бүлийн зурган дээр нь нөхөр нь байхгүй. Нөхөр нь яасан ч байж болно, нас барсан, архинд орсон ч юм уу бүү мэд. Гэр бүлийнх нь зурагных нь доор эрэгтэй бэлэг эрхтэн зурж өгсөн. Мөн олон хөхтэй. Энэ нь олон хүүхдээ ганцаараа тэжээдэг гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Тархи нь байнга юм бодож, юм бүхэнтэй өрсөлдөж байдаг. Тархинд нь байгаа тагтааг зурахдаа “нэг өглөө сониуч зандаа хөтлөгдөн гандан дээр очиж тагтаа хооллосон юм. Будаагаа бөөнд нь газар асгатал нөгөө энхийн цагаа тагтаа чинь хоорондоо зодолдоод, нэгнээ тоншоод эхэлсэн. Будаа биш тагтаа асгасан мэт харагдсан.” Үүнээс санаа авч толгой хэсэгт нь тэр тагтаануудынхаа дүрслэлийг буулгасан. Уг нь тархиндаа, бодолдоо энхийн цагаан тагтаа байгаа ч хоолны төлөө, амьдралын төлөө зодолдохоос өөр аргагүй гэдгийг дүрслэхийг хичээсэн.




Мөн нойтон шалбааг дээр хөл нүцгэн сөхрөөд явж байгаа мэт заримдаа өөрт нь санагддаг ч юм уу. Энэ мэт олон юм бодож байж зурсан зураг. Эндээс нэг зүйл анзаарвал олон хөхөн дунд залуухан охины хөх бий. Энэ нь зүрхэндээ өөрөө залуухан охин, сайхан үзэсгэлэнтэй эмэгтэй хэвээрээ. Гэхдээ олон хүүхэд тэжээдэг бурхан. Замын турш ярилцахад хоолой нь сөөнгөтөөд яг л эрэгтэй хүн мэт санагдсан. Хамт явсан найз нь хүртэл адилхан. Тэр үед л бодож байсан юм. “Энэ хүнд маш их асуудал байдаг юм байна даа гэж”.


Зураач маань уг бүтээлээ хоёр сарын турш зурсан аж.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 2 өдөр [85.0.95.245]


sonirholtoi baina. amjilt hysie. ta nar yagaad gadaadad yzesgelengee gargadaggyi um be. enenees dooguur zuragdsan byteelyydeer Tom Tom yzesgeleng gargachihsan baidagshyy dee