Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Польшийн Бяла-Подляска хотноо хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээний  эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 113 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Энэ төрөлд алтан медалийг 127 кг-ийн жин өргөж Канадын туйванч М.Чаррон,  хүрэл медалийг 109 кг жин өргөж Австралийн тамирчин К.Руоз нар хүртжээ.

ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.