Зураг & Видео


Махлаг бүсгүйчүүдийн зохимжит хувцаслалт

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Танд тус болох үүднээс мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.


Цээжээ хэт ил гаргасан зүйлийг бүү өмс. Махлаг эмэгтэйчүүд ихэнхдээ том хөхтэй учир цээжээ ил гаргах нь илүү тарган, махлаг болгож харагдуулдаг аж. Ихэвчлэн V хэлбэрийн захтай цамцыг сонго. Энэ нь цээжийг тань нарийн, урт харагдуулах болно. Цээжний дунд хэсэгт цамцны ханцуй төгссөн байж болохгүй. Учир нь тэдгээр хэсгүүд цээжний хэсэгт анхаарлыг төвлөрүүлж, таны тарган байдал нийтэд илүү тод харагдах болно.


Өмд сонгохдоо суудал өндөртэй өмднөөс татгалзах хэрэгтэй. Суудал өндөртэй өмд нь таны биеийг илүү богино харагдуулж, ташаа хэсэгт анхаарлыг татдаг. Костьюм, өмд, юбканууд энгийн байх тусмаа сайн. Гэхдээ хэт энгийн буюу дөрвөлжин харагдаж болохгүй. Материалын хувьд ноосон материалтай хувцас сонгохгүй байсан нь дээр. Даашинз бол махлаг эмэгтэйчүүдийн хувьд сайн найз байж чадна. Ер нь ямар ч даашинз зохих боловч "V" хэлбэрийн захтай байвал илүү сайхан харагдана.


Өвдөгнөөс бага зэрэг доогуур юбка таныг илүү туранхай гоолиг харагдуулна. Та хөндлөн судалтай хувцас ер сонгож болохгүй.Энэ нь таныг илүү өргөн харагдуулна. Харин босоо судалтай хувцас таныг урт, нарийн харагдуулдаг аж. Хэт өндөр, хэт намхан өсгийтэй гуталнаас зайлсхийж, дундаж өсгийтэй гутлыг сонго. Өндөр өсгий таныг илүү том, сүртэй болгож харагдуулдаг. Мөн хэт нарийн өсгий таныг болхи харагдуулна.















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


ene haruud olsoh cadahaan mededgui baihaa usa-d bol het buduun haruudl haragdana