2018,10-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


"Зөгийн бал хүний биед 98 хувь шингэдэг"

1 сар TIMES.MN

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан өчигдөр Сүхбаатарын талбайд Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Энэ үеэр олон арга хэмжээ болсон бөгөөд үзэсгэлэнд зөгийн аж ахуй эрхлэгч хувь хүн болоод албан байгууллагууд түлхүү ирсэн байв.




Арга хэмжээний үеэр оролцогч байгууллагаас зөгийн балны ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл өгч байсан бөгөөд зөгийн бал нь хураасан сар болоод цэцгийн тоосноосоо шалтгаалж өөр өөр өнгө, ач холбогдолтой байдаг талаар иргэдэд зөвлөгөө өгөв.




Дэлхий дээр 6 зүйлийн зөгий байдаг. Зөгийн аж ахуй нь хаягдалгүй технологитой бөгөөд хог, бохир ус, хаягдал гардаггүй.

Нэг ажилчин зөгий 1/12 цайны халбага бал бий болгодог. 1кг бал үйлдвэрлэхийн тулд зөгийнүүд дэлхийг 4 тойрох хэмжээний зайг нисэн туулж, 4 сая цэцгээс амтат шүүс цуглуулан, тоос хүртээж өгдөг. Зөгийн бал бол ялзарч,мууддаггүй, хамгийн ариун бүтээгдэхүүн.

Зөгийн балны орцонд хүний биед хэрэгтэй 500 гаруй төрлийн эрдэс бодис, нүүрс ус, уураг агуулагддаг. Зөгийн балнаас хүн бүх хэрэгцээгээ авч болно.

Зөгийн бал хүний биед 98 хувь шингэнэ. 




Цэвэр зөгийн балны онцлог нь 40 хэм хүртэлх бүлээн усанд найруулахад ус нь тунгалаг биш, булингартай болдог. Гар дээрээ имэрхэд тослог байдаг.

Өглөө өлөн элгэн дээрээ нэг халбага зөгийн бал хэрэглээд байвал ходоодон дотор шим тэжээлгүй, муу бодисыг бүрэн устгах боломжтой. Харин 0-2 насны хүүхдэд цэвэр зөгийн бал өгч болохгүй.

Зөгийн бал нь мод, цэцэгнээсээ шалтгаалаад өөр өөр өнгөтэй байдаг. Бүгд өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, бэрцэцэг, мангирын зөгийн бал илүү гүн бор өнгөтэй байдаг. Энэ нь ходоодны үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэцийг сайжруулна. Илүү цайвар өнгөтэй нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээс гадна ханиаданд сайн байдаг.


Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаагаас хийсэн фото сурвалжлагыг хүргэе.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.