Нийгэм


Солонгост "харласан" иргэд баригдвал 10 жилээр эрхээ хасуулна

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байгаа манай улсын иргэдийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 15 мянга гаруйд хүрчээ. Харин нийт гадаад иргэдийн тоо 330 мянгад хүрсэн байна. Тус улсад БНСУ, Тайланд, Казахстан, Вьетнам, Монгол Улсын иргэд олноороо байдаг учраас Хууль зүйн яамнаас хууль бус иргэдийг буцаах аяныг эхлүүлж, ажлын байранд хяналт шалгалт хийж хууль бусаар хил нэвтрэхгүй байхыг сануулсаар байна.


Тус улс энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31 хуртэлх хугацаанд сайн дураар БНСУ-аас гарсан гадаадын иргэнийг тухайн улсад дахин зорчиход хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Харин энэ хооронд хууль бусаар ажиллаж байсан иргэд гэнэтийн шалгалтаар саатуулагдсан тохиолдолд 10 жилийн хугацаанд тус улсад зорчих эрхгүй болох юм байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.