Нийгэм


Явган хүний зам чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Нийслэлийн газрын албанаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн явган хүний зам талбай хааж, шат, автомашины гарц, орц хийсэн газруудад хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.


Өчигдөр “Туушин” зочид буудлын үүдний хэсэг, “Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлсөн. Тэгвэл энэ ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүрэг, 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Green House-н арын хашааг буулгажээ.


Нийслэлийн Газрын алба болон Хан-Уул дүүргийн Газрын алба, Нийслэлийн Хот тохижилтын газрын удирдлага, ажилтнууд  2 хог тээврийн машин, 1 портер 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн  Ногоон байгууламжийн албанаас 3 гацуур, 1 шар хайсыг шилжүүлэн суулгасан байна. 












Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.