Аналитик


Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу?

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

 Нийслэлчүүд бидний хамгийн том асуудал болсон утааны улирал хаяанд ирлээ. Үе үеийн Засгийн газар утааг бууруулахын тулд элдэв арга хэрэглэсээр ирсэн ч үр дүн төдийлөн сайн гараагүй. Тиймээс ч иргэд утааг бууруулна хэмээн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй аргад итгэл үнэмшилгүй ханддаг болсон байх. Энэ жилийн хувьд ч мөн утааны асуудал маргаан их дагуулав.




БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утааг бууруулах олон арга, шийдэл, гарц хайсан бөгөөд үүний дүнд гэр хорооллын айлуудад янданд нүүрсний тоосонцрыг бүрэн шатаах төхөөрөмж суурилуулахаар болсон байна.


Энэ талаар тэрбээр өчигдөр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд “100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна" гэв.


Утаанаас салах хамгийн зөв шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах мөн хэдий ч 220 мянган өрхийг орон сууцжуулахад багадаа 5-10 жил, дэд бүтцийг шийдэхэд 4-5 жил шаардлагатай. Тэгвэл эдгээр жилүүдэд утаанаас болж хэдэн хүүхэд хорвоог орхиж, хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирохыг таашгүй. Хамгийн чухал нь эрүүл мэнд. Тиймээс богино хугацаандаа утааг бууруулах үр дүнтэй аргыг хэрэглэх нь зүй ёсны асуудал байх.


Энэ тухай ч Н.Цэрэнбат дурдсан бөгөөд тэрбээр "50 тэрбумаар хамгийн ихдээ 10,000 айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Яавал олон хүн бага хордох вэ гэдэг дээр анхаарч байгаа. Цахилгаан индукцийн аргаар тоосонцрыг устгах боломжтой гээд мэргэжлийнхэн хэлээд байна. БНСУ-аас авах нэн хөнгөлөлттэй зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа” гэж учирласан юм.


Тэгвэл үнэхээр янданд төхөөрөмж суурилуулаад утаа багасах уу?


Энэ асуудалд үйлдвэрлэгч БНХАУ-ын HAIER группийнхэн төхөөрөмж маань тоосонцрыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгчээ. Мөн төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа аж. Ямартай ч богино хугацаандаа утааг бууруулах түргэвчилсэн, үр дүнтэй аргыг хэрэглэх нь зүгээр утаандаа хордоод сууснаас дээр байх.





Холбоотой мэдээлэл


Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
Өвөлд бэлэн бус "Нийслэлчүүд"
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр [203.91.118.247]


ЭНэ шүүлтүүр уул нь маш зөв л зүйл байгаа юм даа, Шүүлтүүрээ төв талбай дээр туршаад хүмүүст үзүүлээч ээ, Тэгээд иргэд нүдээрээ харж үзэгээ,, үнэхээр буурч байвал тавиулмаар байна аа, Утаа бага ч гэсэн буурвал иргэд бидэнд хэрэгтэй, олон хүнийг амь насыг аврах байх шүү


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [202.9.42.162]


Гэр хороолол бүх айл орон сууцанд орохгүй одоо зүгээр өгөхгүй зүгээр өгсөнч төлбөр төлөх боломжгүй айл одоохондоо байгаа зүгээр суухаар янданги йн шүүлтүүр тавь би тавиулнаа


Зочин    3 долоо хоног, 6 өдөр [203.91.118.247]


Оронсууц хүлээгээд л суух юм бол бүгд угаартаад үхэх болно,,, Тэхээр ямар нэг аргаар утааг бууруулах ажил хийж байгаа нь зөв шүү, Эсэргүүцээд байгаа малнууд дуугүй байсан нь дээр байх аа, би л лав үр хүүхдүүдээ хордоод явж байхыг хүсэхгүй байна,, Энэ Хүрэлсүхийн засгийн газар харин утаанаас салгаж магадгүй ажлууд хийж эхэлж байх шиг байна,,, Дэмжээд утаанаасаа салбал олон хүний амь аврагдах болно доо


Зочин    3 долоо хоног, 6 өдөр [203.91.118.247]


Оронсууц хүлээгээд л суух юм бол бүгд угаартаад үхэх болно,,, Тэхээр ямар нэг аргаар утааг бууруулах ажил хийж байгаа нь зөв шүү, Эсэргүүцээд байгаа малнууд дуугүй байсан нь дээр байх аа, би л лав үр хүүхдүүдээ хордоод явж байхыг хүсэхгүй байна,, Энэ Хүрэлсүхийн засгийн газар хаирн утаанаас салгаж магадгүй ажлууд хийжмэхэлж байх шиг байна,,, Дэмжээд утаанаасаа салбал олон хүний амь аврагдах болно доо