Нийгэм


Худалдан авагч та өөрөө бараагаа хянана

1 долоо хоног TIMES.MN

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд зохиогдож буй “Хүнсний аюулгүй байдлыг хангахад Иргэн таны оролцоо” аяны хүрээнд Хяналтын хуудас сурталчлах, үзүүлэх сургалтыг БЗД-т үйл ажиллагаа явуулж буй “Номин” агуулах дэлгүүртэй хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалах, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдүүлэхэд тодорхой ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга замыг зөвлөн туслах зорилгоор энэхүү үзүүлэх сургалт зохиогдож байна.

Үзүүлэх сургалтад хамрагдаж буй хүнсний худалдаа эрхлэгчид болон иргэд “Худалдаалах үйл ажиллагааг шалгах Хэрэглэгчийн хяналтын хуудас” ашиглан эрсдэлийн үнэлгээ хийжээ. Ингэснээр хүнс худалдаалах, худалдан авахад юуг анхаарах, мэдэх шаардлагатай талаар зөв ойлголт, мэдээллийг иргэдэд хүргэж байгаа юм.

Мөн илэрсэн зөрчил, дутагдал, түүний шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, худалдаа эрхлэгч, хэрэглэгчдэд хуулийг сурталчилах, мэдлэг олгох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь “Хяналтын хуудас”-аар аливаа хяналт, шалгалтыг явуулдаг бөгөөд http://inspection.gov.mn/ цахим хуудаснаас “Хяналтын хуудас”-ыг үнэ төлбөргүйгээр татан авч хэрэглэх боломжтой.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.