Нийгэм


Биоаюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад оролцогчдын чадавхийг бэхжүүлж байна

1 долоо хоног TIMES.MN

Биоаюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад талуудын оролцоог хангаж чадавхийг бэхжүүлэх сургалтаар олон улсын түвшинд хувиргасан амьд организмын талаарх харилцаа холбоог хэрхэн зохицуулж байгаатай танилцуулах, үндэсний түвшинд хэрхэн ашиглаж мэдээллээ солилцох вэ гэдэгт Монгол Улс анхаарал хандуулж эхэллээ.


Үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа энэхүү сургалтад төрийн яамд, агентлаг, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.


Сургалтыг нээж хэлсэн үгэндээ БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа “Монгол Улс Биоаюулгүй байдлын Картагены протоколын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангаж ажиллахад шаардлагатай хүний нөөцийг чадавхижуулах, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж орчин үеийн багаж тоног төхөөрөмж, олон улсын стандартыг хэрэгжүүлж ажиллахыг чухалчилж байна. Манай улс НҮБ-ын суурь 3 конвенцийн нэг Биологийн олон янз байдлын конвенцийн Биоаюулгүй байдлын Картагены протоколд нэгдэж орсон 2002 оноос эхлэн үндэсний хэрэгжүүлэгч байгууллагын чадавхийг бэхжүүлж тогтвортой ажиллуулах, биоаюулгүйн зуучлагч механизмаар дамжуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг түгээх, бусад улс орнуудтай хамтран ажиллахад ихээхэн анхаарч байна. НҮБ, Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас 140 гаруй улс оронд энэхүү шатлалт сургалтыг зохион байгуулах шийдвэр гаргаж зөвлөх багшийг ирүүлж байгаад талархаж байна” хэмээсэн юм.


Уг сургалт 3 өдөр үргэлжлэх юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.