Нийгэм


Маргааш бүх нийтээрээ мод тарина

1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Тэгвэл энэ өдөр аравдугаар сарын 12-ны бямба гараг тохиож байгаа тул маргааш бүх нийтээр мод тарина.


Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарихаар болжээ. Иймд тус дүүргийн ЗДТГ-аас иргэн аж ахуй нэгж байгууллагуудыг мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцохыг уриалав.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.