2018,10-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Б.Хулан: Ард түмнээсээ л гуйя, ажлын байраа буцаан авахад минь туслаач

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

Б.Хулан гэх энэ бүсгүй төмөр болон модноос бусад зүйлийг ашиглан гараар хийж болох бүх зүйлийг хийдэг. Тэрээр тэргэнцэртэй хэдий ч гэртээ зүгээр суухыг хүсдэггүй нэгэн.




Б.Хулан ийн ярилаа. “Би надтай адил тэргэнцэртэй хүмүүс гэртээ ямархуу байдалтай байдгийг сайн мэддэг болохоор гэртээ гуниглаж суухыг хүсэхгүй байна. Би олныхоо дунд ажиллаж, хөдөлмөрлөхийг л хүссэн. Өөр юу ч хүсээгүй. Өнөөдөр шүүх, цагдаа, сэтгүүлч, телевиз гээд бүгд худалдагдсан юм байна. Би хөл муутай хүү, ээжтэйгээ амьдардаг. Би халамжийн хэдэн төгрөгөөр л амьдралаа болгож байна. Уг нь байрныхаа хажуугийн подвалд сарын 300 мянган төгрөг төлөөд ажлаа хийдэг байсан юм. Өдөрт 30-40 мянган төгрөг олно. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй ганц бие бүсгүйг дээрэлхэж, дарамтлан ажлын байрнаас минь хөөж, өөрсдөө миний ажлын байранд шөнийн цагаар хүүхдийн дүрэмт хувцас оёж байна. Олон удаа шүүхэд хандсан. Намайг шүүх хуралд оролцуулалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би өглөө бүр ажилтай мэт гэрээсээ гараад л надад туслах хэн байна гээд л бүх шатны хүмүүст хандаж үзлээ. Аргаа бараад ард түмнээсээ тусламж хүсч байна. Өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэл, танилтай хүнд үйлчилдэг нийгэм, төр болсон юм байна”.


Түүнтэй гэрэлт гудамжны тэнд уулзахаар төлөвлөсөн бөгөөд тэрээр тэргэнцэртэй хэдий ч ганцаараа ирэв. Ямартай ч ажлын байр гэх подвалд нь очиж үзэхээр түүнийг түрэн замаар гарах гэж нэлээд будлиж, бас зовсныг нуух юун. Тэргэнцэртэй хүн зам хөндлөн гарахад үнэхээр хүнд. Замын боржур давуулж чадахгүй, машин замаар явахад машинууд зам тавьж өгөх нь бүү хэл бараг дайрах шахам зөрнө.




2012 онд Б.Хулан Сүхбаатар дүүргээ төлөөлөн тэргэнцэртэй сайхан бүсгүй тэмцээнд амжилттай оролцсон тул тухайн үеийн хорооных нь Засаг дарга түүнд ажлын байр гаргаж өгчээ. Ийнхүү тэрбээр Сүхбаатар дүүргийн 3-р хорооны 9-р байрны подвалд гар урлалаа хийж эхэлсэн байна. Ном журмаар нь тухайн байрны СӨХ-той гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Гэвч 2013 онд 6-р сургуулийн хөдөлмөрийн багш  Эрдэнэцэцэг гэх эмэгтэй түүний хажууд хамт ажиллах болсноор энэ бүхэн эхэлсэн гэнэ.


                       

Түүнд туслан шатаар буулгаж, оруулж өгдөг сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдаг бөгөөд тэр бүхэнд нь түүнийг тэдгээр залуустай зүгээргүй гэх мэтээр янз бүрээр ярьж, дарамталж, зодож, бүр сүүлдээ ажлын байранд нь оруулахаа байсан байна.


Энэ талаар тус байрны СӨХ-ны дарга н.Сэргэлэн “Энэ муу бүсгүйг их зовоож байна өө. Шүүхээр яваад ч нэмэр алга. Их л том, танилтай хүмүүс юм шиг байгаа. Энийг чинь биеэ үнэлдэг, завхай юу юу гэнэ вэ мэдэхгүй. Тэргэнцэртэй хүн яаж биеэ үнэлэх билээ дээ. Янз бүрээр харааж, дээрэлхээд л гаргасан. Өөрсдөө болохоор гэрээ хийсэн гээд байгаа мөртлөө гэрээгээ харуулахгүй. Надтай л лав гэрээ хийгээгүй. Намайг Хулангаас мөнгө авсан гэх мэтээр янз бүрээр хэлж, бас хараах юм. Урд байрны хүйтэн өрөөнд байхаар нь манай нэг таньдаг хүн гуйгаад байхаар нь Хулангийн хажууд түр оруулсан юм. Тэгсэн ийм л юм болчихлоо. Угаасаа ийм хүмүүс гэдгийг нь мэдээд ажлын байр олддоггүй байсан юм байна л даа. Уг нь нийслэлтэй хамтраад энэ бүсгүйд их тусалсан. Хаалгыг нь янзалж, будаж өгсөн юм. Гэвч тэр хүмүүст хууль үйлчлэхгүй ингээд л олон жилийн нүүр үзэж байна. Хүмүүс явуулаад л энэ тэргэнцэртэй эмэгтэйг дээрэмдүүлнэ. Гэрээнийх нь эх хувь, 4-5 гар утас зэргийг нь дээрэмдэж, зодуулсан. Хоёр ч удаа өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нар нь худалдагдчихдаг юм билээ. Хамаг материалыг нь эх хувиар нь аваад сүүлийн өмгөөлөгч нь таг алга болсон. Олон ч телевиз ирсэн. Мэдэхгүй юм даа. Нэг өдөр төр нүдээ нээх байх л гэж бодох юм” гэв.



Ажлын байран дээр нь очиж үзээд тус дүүргийн 3-р хорооны засаг даргатай уулзахаар явсан юм. Ядаж хороо нь хүртэл тэргэнцэртэй иргэн үйлчлүүлэх боломжгүй. Зориулалтын налуу шатгүй, маш өндөр шаттай. Нэг залууг гуйж дээш гаргуулж тус хорооны засаг даргатай уулзахад дараах тайлбарыг өгсөн юм.


СБД-ийн 3-р хорооны Засаг дарга: Подвал түрээслэх асуудлыг хороо хариуцдаггүй


                         


Харин цааш 6-р сургуулийн хөдөлмөрийн багш гэх Эрдэнэцэцэгтэй уулзах уу гэхэд Б.Хулан “Маш аймшигтай хүүхэн бий. Чи ганцаараа дэмий байх. Чамайг яаж ч магадгүй. Эрэгтэй хүнтэй юм уу дахиад өөр хүнтэй хамт ирж уулзсан нь дээр байх” хэмээсэн тул бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм.


Уг нь тэрээр хөлөө эмчлүүлэхээр хүүтэйгээ хамт Солонгосыг зорих гэж байсан бөгөөд хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан аж. Гэвч ажлын байраа бусдад булаалгасан учир ийнхүү мухардалд ороод байгаа юм.




6-р сургуулийн хөдөлмөрийн багш гэх тэр эмэгтэй оройн цагаар тэр хавийн сургуулийн хүүхдүүдийн дүрэмт хувцсыг оёдог гэнэ. Бидний очиход ажлын байр гэх өрөөгөө дангинатал хоёр том цоожоор түгжээд эзэнгүй байсан бөгөөд энэ бүсгүйн ажлын байрыг дээрэмдээд байранд орж, машин авч их л хөлжсөн сурагтай.









Холбоотой мэдээлэл


СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног [182.160.34.223]


Энэ ЭРДЭНЭЦЭЦЭГ гэгч шиг шулам маш олон байгаа. Үхээсэй


Зочин    6 сар, 2 долоо хоног [182.160.34.223]


Энэ ЭРДЭНЭЦЭЦЭГ гэгч шиг шулам маш олон байгаа. Үхээсэй


Зочин    6 сар, 2 долоо хоног [182.160.34.223]


Энэ ЭРДЭНЭЦЭЦЭГ гэгч шиг шулам маш олон байгаа. Үхээсэй


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Муусайн ард түмэн ярьж ард түмниихээ хөрөнгииг хулгаалаад байгаа нам нам дагаж хулгаа хииж баяжаад байгааа төрд орсон гарсан лаларууд энэ ард түиэн доогуураа юу болж байгааг хараасай бхоаг бараг харсанч наад новшнууд тоохгүй дээ ниилээд томхон шиг үйлдвэр барид өгөөсэйййй


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Yostoi 1 hogiin uls shuu yachihsan uls iim baidag bnaa


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Ямар ч хэцүү юм бэ


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Ямар ч хэцүү юм бэ


Зоgyarhaiчин    6 сар, 2 долоо хоног []


bagsh hvn munvv dee iim hvnii hooliig bulaagaad ichidgvi yum bhdaa huuli tur gej yu bna ve


Зочинseo    6 сар, 2 долоо хоног []


araichdee . huljsun yum bol bairiig ni huurhii emegteid uguuch araichdee dendvv yumaa yanadaa ene niigem


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Гэвч 2013 онд 6-р сургуулийн хөдөлмөрийн багш Эрдэнэцэцэг гэх эмэгтэй түүний хажууд хамт ажиллах болсноор энэ бүхэн эхэлсэн гэнэ. Эрдэнэцэцэг чи зүгээр л больчих.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Yadarsan emegteig ashiglan bairiig bulaan deeremdsen ter 6-r surguuliin hodolmoriin bagsh emegteid hariutslaga tootsoj ajlaas ni halah heregtei. Bagsh hun tiim es zuigui avirlaj bgaad ni hatuu arga hemjee avch ene emegtein bairiig ni choloolj ogoh heregtei sh dee.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


Тэр багш гээч малыг янзлаад егех хун байгаа биз гэж найдая.