Зураг


СНИКЕРС шоколад хэрхэн бүтсэн бэ?

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Франклин Кларенс Марс 1883 онд Миннесота мужийн Ньюпортод төрсөн. Бизнесийн магнат, "Марс" шоколадны компанийг үндэслэгч. Бага насандаа полимиелитээр өвдөн хөдлөж явж чаддаггүй хүүг сургуульд явуулсангүй. Ядуу амьдралын эрхээр эмчилгээний мөнгөгүй хүү ээжтэйгээ гал тогооны өрөөнд өнжин, хоол хийн зардаг байв. 19 нас хүрэхдээ хүнсний мэргэжилтэн мэт ихийг сурсан байлаа.
Ердөө огт мөнгөгүй наймаа хийх тухай мөрөөдсөөр.



Мөрөөдөмтгий гурав.  Энэ нь түүний эхнэр, охин Этель болон өөрөө байсан аж. 28 нас хүрэхдээ анхны бүтээгдэхүүнээ гаргахаар болж гэрээ дэлгүүр болгон ашиглахаар болов. Анхны "Марс" шоколадаа гал тогооныхоо цонхоор 1911 онд анх зарав. Дэлгүүрийн хаягаа болон анхны бүтээгдэхүүндээ MAR-O-ВАР гэж нэр өгсөн бөгөөд 1920 онд 125 ажилчинтай анхны чихрийн үйлдвэрээ нээсэн байдаг.
Түүнийг алдаршуулсан нь MILKY -WAY батончик байсан буюу түүний үнэ 5 цент байв.


Түүний нэрд гарсан бүтээгдэхүүн СНИКЕРС нь хамгийн хайртай мориных нь нэр юм . Морины аж ахуй эрхэлдэг байсан тэрээр энэ мориндоо туйлгүй хайртай байсан гэдэг. Одоо 98 үйлдвэр 219 оффис нь дэлхийн 65 оронд үйл ажиллагаагаа явуулж тэнд 39 000 хүн ажиллаж байдаг байна.

Сайхан Уул.




Холбоотой мэдээлэл