Улс төр


Р.Амаржаргал З.Энхболд даргыгаа яагаад нялцгай гэж дүгнэв

4 жил, 5 сар TIMES.MN


УИХ-ын гишүүн Р.Амаржаргал намынхаа журмын нөхдөд хамгийн их хатуу үг хэлдэг нэгэн. Өмнөх Н.Алтанхуягийн Засгийн газар, УИХ-ыг хамгийн ихээр шүүмжилж өмнөөс нь хариуцлага хүлээж парламентын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр огцроход бэлэн хэмээн мэдэгдсэн. Энэ үед намынхаа нөхдийн гаргаж байгаа авир, талцал, төрийн албыг хэрхэн дампууруулж байгаад сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлж байв.

Тэрээр дахин ам нээж улстөрийн өнөөгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн байна. Тэр бүр ам нээгээд хэвлэлийн хурал хийгээд байдаггүй тэрээр намынхаа дарга З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарт хатуу үг дайжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсанаас хойш улс орны амин чухал ажлыг нэгийг ч хийсэнгүй. Өөрийн ганц чаддаг PR-ыг сайн хийлээ. МАН-ын зургаан сайдыг хөөгөөд ч өөдөлсөнгүй.

АН-ын дарга З.Энхболдыг фракциас татгалзана гэж байхад нь би “За юу л бол” гэж бодож байсан. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, гайгүй явчих ч болов уу гэсэн чадахгүй байна. Өнөөдөр хэдэн сайд, дэд сайд нарын асуудал дээр наймаа хийгээд өөрөө дунд нь орчихсон, наймааны гол эзэн болчихсон явж байна. Үүнийгээ том том ухаантай зүйлээр тайлбарлаад явж байна. Бас л болоогүй л байна. Бэлтгэгдээгүй л байна. Нялцгай л байна гэж хэлэх гээд байгаа юм  хэмээн хатуухан шүүмжийг намын даргадаа хаяглажээ.


Б.Санчир




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.