Нийгэм


Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Өнөө шөнө Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ихээхэн хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул нийт жолооч, зорчигч нарт сэрэмжлүүлж байна. 


Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.