Дэлхий


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч 11 жилийн дараа Умард Солонгост айлчилж байна

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын “Сунан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө газарджээ.  Ким Жон Ун нисэх буудалд тэргүүн хатагтайн хамт хүрэлцэн ирж, Өмнөд Солонгос улсын төрийн тэргүүнийг биечлэн угтан авсан байна. Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийг 110 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дагалдан, өнөөдөр өглөө мөн Пхеньянд хөл тавьжээ.  


БНСУ, БНАСАУ-ын лидерүүд 18 болон 19-ний өдрүүдэд Пхеньян хотноо уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар хэлэлцэх аж. Өмнө нь Мүн болон Ким нар хоёр удаа уулзаж байсан түүхтэй. Харин 2007 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ну Мү-хёнь Хойд Солонгосын нийслэл Пеньян хотод айлчилж байсан ба 11 жилийн дараагаар  ерөнхийлөгч Мүн Жэ Ин  айлчилж байгаа нь энэ юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.