Шар


Дэлхийн миссд эх орноо төлөөлөх Э. Энхриймаа гэж хэн бэ...

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн ирэх 12 дугаар сард БНХАУ-ын Саньяа хотноо болох юм. Тэгвэл энэ жилийн дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөөнд эх орноо төлөөлөн оролцох бүсгүйгээр Э.Энхриймаа тодроод байна. Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөх мисс Э.Энхриймаагийн товч танилцуулга:


Орхон аймгийн Эрдэнэт хотод төрж өссөн


20 настай


Биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг


Санхүү эдийн засгийн их сургуульд нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг төгсөх курсын оюутан


Англи, Орос хэлтэй 


Манай улс Дэлхийн миссийн тэмцээнд 2006 оноос эхлэн гоо бүсгүйчүүдээ энэ тэмцээнд оролцуулж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд монгол улсаа төлөөлж оролцсон миссүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь 2016 оны оролцогч А. Баярцэцэг шилдэг 11-т шалгарсан бол 2017 оны оролцогч Ц. Энхжин шилдэг 15-д шалгарсан юм.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.