2018,9-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


Жилд хоёр ангийн хүүхэд зам тээврийн ослоор нас бардаг

1 сар TIMES.MN

Эгчээ энэ хүн жинхэнээсээ үхсэн юм уу...

Ямар аймар зүйл харчихав аа, тэр цусыг нь хар аа...

Замын хөдөлгөөнд гарцаараа гарахгүй бол машинд дайруулж үхэх юм байна...

Би зөвхөн зуслан дээрээ л унадаг дугуй унадаг хэмээн ярих бяцхан сурагчид бол Нийслэлийн 1-р сургуулийн хүүхдүүд юм.




Тэд өчигдөр эцэг эх, хүүхэд багачуудад зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл, зам тээврийн ослын хор уршиг, түүнээс үүдэн гарах хор хохирол, гэмтэл бэртлийн талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн аюулгүй, зөв оролцох талаар бодит “ҮЗҮҮЛЭН СУРГАЛТ”-д оролцсон юм. Уг сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран осол гэмтэл их гардаг газруудад явуулж байгаа билээ.


Он гарсаар эхний 8 сарын байдлаарх тоон үзүүлэлтийг үзвэл улсын хэмжээнд нийт 18663 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигчийн буруутай үйдлийн улмаас 390 осол бүртгэгдсэний 327 нь буюу 84% нь нийслэл хотод бүртгэгджээ. Түүнчлэн осол, хэргийн улмаас амь насаараа хохирсон хүний 73 нь буюу 21,3% нь явган зорчигч байгаа нь өндөр үзүүлэлттэй тоо бөгөөд явган зорчигчдийн хөдөлгөөнд оролцох сахилга, соёлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.


Мөн жилд 50-60 хүүхэд буюу хоёр ангийн хүүхдүүд зам тээврийн ослоор хорвоог орхиж байна гэсэн харамсалтай тоо гарчээ.




Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаан "Монгол Улсад жилд 600 орчим хүн зам тээврийн ослоор нас бардаг гэсэн тооцоо гардаг. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдүүд байдаг ба бага насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна. Зам тээврийн ослоор амиа алдагсдын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Тийм ч учраас зам тээврийн осол ямар шалтгаанаас болж гардаг, хүүхэд болон эцэг эхчүүдийн буруу үйлдлээс болж ямар аюултай нөхцөл байдал үүсдэг талаар хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд бодит байдлаар харуулах нь хамгийн үр дүнтэй арга юм" гэлээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


энэ гомо мөнхөө гэдэг хү чинь 1. бэлгиын гаж дон буюу ижил хүйстэн 2. сэтгэцийн хувьд асуудлатай. 3. бэлгийн замын халдвар буюу тэмбүүтэй.4. шоронгийн хөгшин овгорууд түүнийг доошоо орсон хулгай чгаж зарласан гэнэ лээ аймаар хэрэг юм аа