Нийгэм


Ц.Даваасүрэн: "ДЦС-IV”-т гарсан аваар эрчим хүчний хүчин чадлаас болсон

1 жил, 1 сар TIMES.MN

Өнгөрсөн бямба гаригт “ДЦС-IV”-т гарсан гэмтэлтэй холбогдуулан ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.


Тэрбээр,  "Бид бодлого дээрээ өөрчлөлт гаргах хэрэгтэй. Энэ удаагийн “ДЦС-IV”-т болсон аваар үндсэн тоног төхөөрөмж эвдэрснээр болоогүй. Эрчим хүчний хүчин чадлаас болсон. Бид бие даасан эрчим хүчтэй болохын тулд усан цахилгаан станц үйлдвэрлэх хэрэгтэй. “ДЦС-IV” дээр аваар гарвал Монгол тэр чигээрээ эрчим хүчгүй болно гэдгийг саяын аваар харууллаа. Нар, салхины эрчим хүч дээр 1500 мгвт-ийн лиценз өгсөн байгаа. Нар, салхины эрчим хүч 300 мВт-аас дээш байж болохгүй гэлээ. Техникийн хувьд шинэчлэх шаардлагатай байгаа. Өвлийн ачааллыг давахын тулд түр зогсоохоос өөр аргагүй. Насжилтийн хувьд маш өндөр болсон. Дөрвөн генераторуудаа шинэчлэхээс өөр аргагүй. Генаторыг шинэчлэх зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.