Улс төр


Монгол Болгарын бизнес форум эхэллээ

4 жил, 7 сар TIMES.MN
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев манай улсад айлчилж байна.  Энэ үеэр “Монгол Болгарын бизнес форум”  өнөөдөр Гадаад хэргийн яаманд эхэллээ. Форумыг нээж Монгол Улсын  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэв.   Ерөнхий сайд  “ Болгар улс мэдээллийн технологийн салбар, компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэ амжилтаас   нь монголчууд хуваалцах  боломжтой. Түүнчлэн эмийн үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуйн салбар, болгар сарнайг нуагшуулах, метроны системийг нэвтрүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Монгол Улсын газар хоёр улсын бизнесийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар  дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэж онцоллоо.  Энэ арга хэмжээнд    “Ажил олгогч эздийн холбоо”,  “Мэдээлэл,  программ хангамжийн холбоо”-ны  төлөөлөл, бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл,   Уул уурхайн яам, Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар, Хөрөнгө  оруулалтын газар, бусад бизнесийн салбарынхан оролцож байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.