Нийгэм


Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын замуудыг 08:00-17:00 цагийн хооронд түр хаана

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Бямба гараг буюу есдүгээр сарын 15-нд Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд түр хаана.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’Итгэл найдвар, боломж-Улаанбаатар’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ өдөр болох бөгөөд тэмцээнтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хаана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.