Нийгэм


Өргөл барьц хулгайлсан залуус нутгийн иргэдийг бууджээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Завхан аймгийн Отгонтэнгэр ай савыг хамгаалах газрын хамгаалалтын постын ойр нутгийн хоёр иргэнийг буудсан хэрэг энэ сарын 9-нд гарчээ.


Хоёр иргэнийг буудсан залуус цагаан өнгийн Ланд криузер 200 маркийн автомашиныг дээрэмдэн зугтсан байна. Сэжигтнүүд Бадархундага нуураас мөнгөн эдлэл хулгайлж байсан бөгөөд нутгийн иргэдээс зугтахдаа гал нээжээ. Завхан аймгийн цагдаагийн газраас шуурхай ажлын хэсэг гарч Баян-Өлгий аймгийн харьяат 31 настай Т, 22 настай Т нарыг саатуулсан байна. Мөн автомашиныг авч зугтсан Баянгол дүүргийн иргэн 25 настай Д-г тус аймгийн Отгон сумаас баривчилжээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.