Нийгэм


Шүүхийн шинжилгээний байгууллагын зарим шинжээчийг саатуулжээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

АТГ-аас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллан нэр бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Цагдан хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Шүүхээс Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон. Харин ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид ажээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.