Нийгэм


Нобелийн шагналт эрдэмтэн Монголд лекц уншина

1 сар TIMES.MN

"Шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж оролцуулах цуврал чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу 2018 оны Нобелийн шагналтны анхдугаар чуулган есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” сэдвээр зохион байгуулахаар боллоо. Тус чуулганд ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн Тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцох юм. Мөн Норвеги, Швейцар, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд оролцож лекц унших юм.


Харин энэ сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүй болох хүндэтгэлийн лекцэнд:

-Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер "Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд" сэдвээр,

-“Нейросайнс” шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма "Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал" сэдвээр,

-Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти "Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан" сэдвээр лекц унших юм.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


нээлттэй юмуу оролцох мандат яаж авах вэ?


Зочин    1 сар []


Ерөнхийлөгчийн тамгын газрынханд баярлалаа.Би МУИС ийн захирал байхдаа Монголд Нобелийн шаг налтны анхны лекцийг Германы физикч эрдэмтэн Фон Клитцинээр уншуулсан юм.8 сард л завтай байна гээд тэр үед нь урьсан билээ.Зуны амралт таарсан учир хүн бага цугларах байх гэж санаа зовж байлаа.Орой 7 цагт Драмын театрт лекц унших байлаа.Санаа зовоод 6.30- д очсон чинь театр дүүрчихсэн шатан дээр нь залуучууд суучихсан байж билээ.Баярласан гэж чихтэйхэн байв. Нилээд олон гадаадын иргэд байв.Тэдэнтэй уулзсан чинь танд баярлалаа.Манай орон Нобелийн шагналтан эрдэмтэнтэй ч бид уулзаж лекцийг нь сонсож чаддаггүй гэж байсан.Манай залуучууд лекцийг шимтэн сонсоод англи хэлээр шууд харилцаж асуулт тавьж байсан шүү.Дараа нь Энэтхэг,Япон,Тайваны Нобелийн шаг налтнуудаар уншуулсан.Би захирлын ажлаа өгснөөс хойш тасарчихсан юм.Манайхан хүний эхэлсэн ажлыг хэрэгтэй ч байсан үргэлжлүүлэхгүй улс даа


Зочин    1 сар []


Mandat yaj avah ve?


Зочин    1 сар []


mandat yaj awah we


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Мандатыг хэрхэн авах вэ


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Суудлын захиалга, эрхийн мандатыг хэрхэн авах вэ.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Суудлын захиалга, эрхийн мандатыг хэрхэн авах вэ?


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Урилга , суудлын захиалга , эрхийн мандатаа хэрхэн яаж захиалах вэ ?