2018,9-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Х.Намсрай: Манай шинжлэх ухаан дэлхийн хэмжээнээс давж байна

10 сар, 1 долоо хоног TIMES.MN
“Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал”-т эрдэмтдийн “100 саяас хязгааргүй” нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 5-нд МУИС-ын Номын санд болсон билээ. Энэ үеэр 2012 оны Шинжлэх ухаан технологийн салбарын “Байгаль нийгмийн ухаан”-ы шагналд нэр дэвшиж, 100 саяын шагналын санд бүтээл нь шалгарсан академич, Байгалийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, ШУ-ы гавьяат зүтгэлтэн Х.Намсрай гуай өөрийн бүтээл болоод өнөөгийн Монголын шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн талаар илтгэл тавив. Түүний бүтээлийн онцлог болоод илтгэлээс нь онцлох зарим ишлэлийг хүргэе.




Шинжлэх ухаан гайхамшигтай, бүтээлч, сонин зүйл мөртлөө бидний амьдралд орохдоо бүх зүйлийг шийддэг.

Та бүхэнд Стеб Жобсын лекцийн хэсгээс хэлмээр санагдлаа. Ялангуяа залуучууд үүнийг анхаарч сонсоосой.

Тэрбээр “Би гурван зарчим баримталдаг. Үүнд


1. Урьд нь хийсэн хүний замаар нуруугаа үүрээд, олон юм бодоод битгий яв. Өөрөө зам гаргахыг бод. Муруй, хазгай, шавартай, чулуутай байна уу хамаагүй. Өөрийн гэсэн замаа гарга.

2. Чи өлсгөлөн хэвээрээ үлд. /Аливаа шинжлэх ухаан хамгийн багаас нь эхэлдэг. Би залуудаа 12 км хол байдаг христийн сүмд очиж цадталаа хоол иддэг байлаа. Хэчнээн сайхан зүйл хийлээ, олон сая доллар оллоо ч анхны зүйлээ байнга бодож яваарай./

3. Тэнэг бай. Тэнэг хэвээрээ үлд. /Аливаа хийсэн зүйлд заавал нэг алдаа, дутагдал бий. Түүнийгээ дандаа бодож яв/ гэсэн байдаг.


Аливаа шинжлэх ухаан, гайхамшигтай нээлт 25-40 насны хооронд гардаг. Гэтэл бид энэ насандаа залхуурдаг. Бидний генд суусан нэг зүйл нь залхуурахын өвчин юм. Бага залуудаа маш их зүйл бүтээж хийхийн оронд аар саархан, хөнгөхөн, өөрийн энерги хүчээ гамнасан зүйлээр оролдоод байна. Шинжлэх ухаан маш жаахан юмнаас эхэлнэ. Тиймээс залуус маань зузаан ном уншиж толгойгоо эргүүлэхийн оронд хамгийн гол зүйлийг нь олох хэрэгтэй.




Шагналд нэр дэвшсэн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлийн товч агуулга:

Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн үндэс болсон математик, математик физик, онолын физикийн суурь судалгаанууд нь

-Бүх ертөнцийн түгээмэл зүй тогтол болох харьцангуй тусгай ба ерөнхий онолуудыг боловсруулсан

-Бичил ертөнцийн буюу квант физикийн үндсэн зарчмуудыг нээсэн

-Хүний удамшлын генийн хоёр давхар мушгиа бүтэц бүхий ДНК-ийн молекулын бүтцийг нээсэн

-Компьютер, мэдээллийн технологийн зарчмуудыг нээсэн


Нэр дэвшсэн уг бүтээлийн зорилго, чиглэл нь 21-р зууны шинжлэх ухаан болон техникийн тулгамдаж буй асуудлыг шийдэхтэй холбогдсон олон орны эрдэмтдийн судалгааны хүчин чармайлттай хөл нийлүүлэн явж байгаад орших юм. Ердийн амьдралын нийтлэг, энгийн сэтгэлгээ, таамаглалын хүрээнд шийдэж болох шинжлэх ухааны болон техникийн асуудлыг хүн төрөлхтөн орчин үед бүрэн шийдсэн гэж үзэж болно. Харин зарчмын хувьд байж боломгүй мэт сэтгэгдэл төрөх этгээд хачин сонин арга барил нь шинжлэх ухааны шинэ чиглэлүүдийг нээж байна.


Дэлхийд тогтсон жишиг хандлагад тулгуур онолын судалгааны үр дүнг амьдралд хэрэгжүүлдэг хамгийн үр ашигтай бөгөөд дөт зам бол нийгмийн оюуны чадамж, боловсролыг шинэ шатанд гаргадаг ном, гарын авлага, сурах бичиг билээ. Тэгвэл Х.Намсрай гуай энэ салбарт Оросын гарамгай эрдэмтэн Л.Д.Ландуа болон АНУ-ын их физикч Ричард Фейманы арга барилыг дуурайж, эх орныхоо боловсрол мэдлэгт хувь нэмэр оруулах зорилгоор сүүлийн 10 гаруй жилийн дотор Шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндэс болсон математик, физик, компьютер болон эдгээр шинжлэх ухааны чиглэлээр англи хэлийг залуучууддаа эзэмшүүлэх зорилгоор 21 сурах бичиг, ном, товхимол, гарын авлага гаргаад байгаа юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Монголын ШУА гэж дэлхийн хөгжлийн хоцрогдолын туйл. Хэдэн зөнөсөн хөгшчүүдийн хоргодох оромж л юм даа. Үтэр түргэн хөөн тарааж, хүрээлэнгийн байр байшинг суллаж, зөнөгүүдийг Сөгнөгөрийн асрамжийн газарт шилжүүл.


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Монголын ШУА гэж дэлхийн хөгжлийн хоцрогдолын туйл. Хэдэн зөнөсөн хөгшчүүдийн хоргодох оромж л юм даа. Үтэр түргэн хөөн тарааж, хүрээлэнгийн байр байшинг суллаж, зөнөгүүдийг Сөгнөгөрийн асрамжийн газарт шилжүүл.


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Нэг хүн ердөө кальци хийгээд төрийн шагнал, нэг хүн дуулж байгаад төрийн шагнал гэх мэт монгол орон нэг л уруудах маягтай


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Ойлгомжгүй бичжээ.


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Өнөө сүртэй гарчгийн утга санаа огт гарсангүй. Тэр чухлыгаа хачихаад юу мэдүүлэх гэсэн юм бол?


kkkk    10 сар, 1 долоо хоног []


solioroood l bhiim ...shinjleh uhaan undur hugjihud dagaad uls hugjduggui biluu...kkkk


Зочин    10 сар, 1 долоо хоног []


ДЭЛХИЙН ШУ НААС ЮУГААРА ДАВСНЫГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХУДЛАА ЯРЬЖ ХЭРЭГГҮЙ.


Зочин    10 сар, 1 долоо хоног []


neghuuhnii zurag saad bolood bna unshiz bolohgui


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Мухар сүсэгт автан 19-р зуун руу бултаараа халтран орж буй МУ-ын ШУА-иас ийм л үг гарна даа. Хөөрхий? ШУА гэсэн хоолны савуудыг халж цалинг нь багш нарт өгвөл таарна


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Манай эрдэм шинжилгээний ажилтнууд гэж ном хуулсан/канондсон/, цаас, цавуунаас хэтрэхгүй юмнууд байсан харин одоо жаахан дээшилж google-ээс хуулдаг болсон байх шүү. Энэ дэвшил юм даа.


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Дэлхийн ШУнаас давж байна гэж солиорох хэрэггүй


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Манай Ш/У - дэлхийн хэмжээнээс давж байгаа гэнэ үү.Энэ ч арай л хэтэрсэн үг байхаа... Ккк...


Зочин    10 сар, 1 долоо хоног []


тэгэж хамаагүй үлээж бас болохгүй байхоо


Зочин    10 сар, 1 долоо хоног []


Гарчигаа ахиа гараагуй байхдаа оноогоо юу


Зочин    10 сар, 1 долоо хоног []


манай эрдэмтэд интернетэд бүтээлүүдээсээ тавьж байвал зүгээр байна. Гүүглдэхээр монгол хэлээр олигтой юм олдодгүй.