2018,8-Р Сар ,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


LIVE: Худалдаа эрхлэгчид ирэх сарын 1-нээс өлсгөлөн зарлана гэв

1 жил, 9 сар TIMES.MN

Монголын худалдаачдын холбооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлт хүргүүлсэн ч хариу ирээгүй тул МАН-ын байрны гадна улс төрийн суулт зарлаад байгаа билээ. Тэгвэл тэдний энэхүү суултыг цагдаа нар хүчээр тарааж байгаа бөгөөд хэрэв энэ байдал цааш үргэлжилбэл ирэх сарын 1-нээс өлсгөлөн зарлана гэдгээ өнөөдөр мэдээллээ. 




Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа "Худалдаачид бид Монгол Улсдаа наймаа эрхэлж амьдарч буй 300-400 гаруй мянган иргэдийнхээ нийгмийн асуудал өнөөгийн нөхцөл байдлыг судлан зохицуулах, зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг шаардсан 7 заалт бүхий шаардлагыг 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд МАН-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариугаа аваагүй. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг өгснөөс 12  дахь хоногоосоо Тусгаар тогтнолын ордны гадаа улстөрийн суулт хийж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн, ажилгүйдэл, ядуу иргэдийн тоо нэмэгдэж, худалдаа эрхлэгчдийн ашиг орлого багасаж буй энэ цаг үед төр засгийн бодлого худалдаа наймаа эрхлэгч бидэнд маш хатуу хандаж байгааг эсэргүүцэж байна. Монголын худалдаачдын сэтгэл зүтгэлийг дэмжихийн оронд нухчин дарахаар гудамжныхан, гуйлгачин, дамын наймаачин, панзчин гэх мэтээр харьцан доромжилж байгааг бид тууштай эсэргүүцнэ.


Монголын худалдаачин бид МАН-аас Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19-т заасны дагуу иргэний өмнө хүлээсэн төрийн үүргийг биелүүлэхийг шаардаж суулт хийж байгаа. Хэрвээ Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй юм бол МАН тарах ёстой. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2018 оны есдүгээр сарын 1-ний дотор Монголын Худалдаачдын холбооны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулахыг шаардаж байна. Уулзалтыг олон нийтийн өмнө нээлттэй зохион байгуулах ёстой. Хэрвээ энэхүү шаардлагыг эс биелүүлбэл бид МАН-ын гадаа зохион байгуулж байгаа улстөрийн суултаа тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлж 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улстөрийн өлсгөлөн зарлах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.


Харин Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам "Би өнөөдөр зүгээр л үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн худалдаачин хүн. Намайг барьж хорих гээд байгаа юм уу. Би айхгүй ээ. Намайг хорих ямар ч үндэслэл байхгүй. Би тэдэн шиг хулгай, луйвар хийж, эх орноо худалдаагүй. Би ширхэг бохь, чихэр л зарсан хүн. Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Монголын цагдаа улс төрийн цагдаа болсон" гэж хэлж байсан үнэн юм байна. Би Ц.Нямдоржид хандаж хэлмээр байна. Танай цагдаа, прокурорынхон бидний эрч хүчийг сулруулж, мохоож чадахгүй. Бид хийсэн тэмцлээсээ ухрахгүй" гэв.


Мөн тэд өдрийн, хоногийн зээлийг анхаарч ажиллахыг хүссэн бөгөөд банкны зээлээс илүү өдөр, хоногийн зээлийн хүүд иргэд дарлуулж байна гэдгийг онцолсон юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 9 сар []


үнэн хэлжээ очоод шалга бүгдд муу чанаргүй хятад эрээний хог бараа байдаг гудамжинд монгол оимс монгол ноосон сүлжмэл хувцас бээлий малггаи зарж байхийг харсан уу түцэнд монгол өгөөжийн талхчихэрийн атар өргөөгийн тбалх боов жигнэмэг чихэр байхыг үзсбэн үү


Зочинg    1 жил, 9 сар []


гудамжинд худалдаа эрхлэгч, түцний худалдаа эрхлэгчидииг бүгдииг хориглох хэрэгтэй тэд ямарч татвар төлдөггүй маш муу хямдхан бараагаар гудамж талбайг дүүргэж байгаа түрээс төлөгөч чанартай бараа зарагч үндэснии үилдвэрлэгчидийн бараа борлогдоход хамгийн их саад бологчид юм шүү төрийн албаниихан хотиин албан тушаалтануудаа