Нийгэм


Албан бичгийг 90 хувьтай шийдвэрлэж байна

1 сар TIMES.MN

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээсwww.smartcity.mn, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөр дамжин 2018 оны 7 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 208 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэл ирсэн байна. Иргэдээс ирсэн эдгээр өргөдөл, хүсэлтийн 121 буюу 58,17 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол 2 өргөдлийг хугацаа хэтэрч шийдвэрлэжээ. Харин шийдвэрлэх шатандаа одоогийн байдлаар 87 өргөдөл бүртгэгдсэн байна.

Түүнчлэн дээрх хугацаанд Засаг даргын Тамгын газарт иргэд, аж ахуй нэгж байгууллагаас хариутай 276, хариугүй 50 албан бичиг ирсэн бөгөөд албан бичгийг дүүргийн Тамгын газраас 90 хувьтай шийдвэрлэн ажиллаж байна.

 Эдгээр албан бичиг, өргөдөл хүсэлтийг дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс холбогдох албан тушаалтнуудад танилцуулан, шилжүүлж ажиллаж байна. Мөн тус хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс иргэдийн өргөдөл, хүсэлт, албан бичгийг хугацаанд шийдвэрлэж ажиллахыг албан хаагчдад анхааруулан, заавар зөвлөгөөг өгч ажиллалаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.