Нийгэм


Япон Улсын ардын урлагийн хамтлаг тоглолт хийнэ

1 сар TIMES.MN

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Япон Улсын ардын урлагийн “Мүгэнжүкү” хамтлаг 8 дугаар сарын 20-ны Даваа гаригт 17:00 цагаас Багануур дүүргийн соёлын ордонд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах гэж байна.

Мөн 8 дугаар сарын 21-ний Мягмар гаригт 19:00 цагаас Төмөр замын соёлын ордонд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй тоглоно.

Мүгэнжүкү хамтлаг нь 2000 онд Нагоя хотын Нагакүтэ-д байгуулагдсан. Японы Тоохокү бүс нутаг буюу зүүн хойд нутгийн ардын дууг голлон тоглодог хамтлаг юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.