Спорт


Монголчуудад их ялалтыг авчирч, Олимпийн аваргатай болсон өдөр

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр Монгол түмэн даяараа омогшиж, баярласан түүхэн өдөр.  Учир нь өнөөдрөөс 11 жилийн өмнөх энэ өдөр "Бээжин - 2008" зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын бөх, ОУХМ Найдангийн Түвшинбаяр, Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аварга болсон билээ. 

11 жилийн өмнөх энэ өдөр бүх монголчууд “Бид олимпийн аваргатай боллоо” хэмээн баярлаж, бахархаж, уйлж, дуулж, нэгдэн нийлж байсан. Ийнхүү бид түүхэндээ анхны Олимпийн аваргатай болсон. Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан тэрхүү мөчийг одоо ч хэн бүхэн тодхон санаж бахархан, бахдаж сууна. Дэлхийн улс орнуудын олон аваргыг олимпийн дэвжээнээ сөхрүүлсэн тэрбээр аваргын алтан медаль эх орондоо авчирч элэг нэгтнүүдээ баярлуулсан тэр л агшин өдгөө ч бидний сэтгэлд хадгалаатай. Түүнийг аваргын алтан медаль авах агшинд дэлхийн өнцөг булан бүрт байх Монгол хүн бүхэн омогшиж, баярын нулимс унагаж байсан.

 Монгол Улсын анх "ОЛИМПИЙН АВАРГАТАЙ" болсон энэ өдрийг дурсаж, Хөдөлмөрийн баатар,  Монгол Улсын Гавъяат тамирчин Н.Түвшинбаяраар бахархаж байна. 


                   

                   




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.