Нийгэм


Амралтын өдрүүдэд дөрвөн байршилд зам хаана

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Дулааны шугам өргөтгөх, шинэчлэх болон бохир усны шугам татахтай холбоотойгоор өнөөдөр / 2018 . 08.11/-ний  23:00 цагаас дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Үүнд:

-Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ард аюушийн гудамж, Ахуй үйлчилгээний ордны авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор  наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

-Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамжны авто замыг бохир усны шугам татах зорилгоор наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,

-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор наймдугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл,

-Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын ордны баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор есдүгээр сарын 01-ний 08:00 цаг хүртэл тус тус түр хааж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.