Нийгэм


Өнөөдөр бүх нийтээрээ шарилж, луулийг цэвэрлэнэ

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зургаадугаар сараас эхлэн наймдугаар сарын дунд үеийг хүртэлх хугацаанд 2 үе шаттай зарлаж, аж ахуйн нэгж байгууллагыг ойр орчны шарилж, луулийг цэвэрлэхийг уриалан ажиллаж байна. Аяны нэгдүгээр үе шатанд бүх нийтээр шарилж лууль цэвэрлэх өдрийг зургадугаар сарын 29, 30-ны өдөр зохион байгуулсан бол хоёрдугаар үе шатны бүх нийтийн цэвэрлэгээг наймдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Маргааш буюу наймдугаар сарын 11-ний Бямба гаригт Аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хашаан доторх болон хашааны гадна орчны нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг цэвэрлэх бол нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний компанийн зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн ажилчид Чингэлтэй дүүрэгт Тасганы овоо болон хоёр талын үерийн хамгаалалтын далан, Сонгинохайрхан дүүрэгт 1-р хорооллын арын үерийн хамгаалалтын далан, Хан-Уул дүүрэгт Наадамчдын зам буюу Яармагийн зам дагуу, Баянгол дүүрэгт 3-р нэгдсэн эмнэлгийн хойд талаас зүүн тийш Баруун 4 зам хүртэл үерийн хамгаалалтын далан, Баянзүрх дүүрэгт Арслантай гүүрнээс урагш Сэлбэ гол дагуу, Сүхбаатар дүүрэгт 7 буудал, Ногоон нуурын үерийн хамгаалалтын далан, 100 айлын гүүрнээс урагш Арслантай гүүр хүртэл Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээний ажлыг хийх юм.

Аяны хугацаанд дүүрэг бүрт ажил иргэдийг зохион байгуулалтад оруулж, иргэдийн бүлгүүдийг байгуулан гэр хорооллын гуу жалга, эзэнгүй хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг тогтмол хуваарийн дагуу өдөр бүр цэвэрлүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. 2018 оны наймдугаар сарын 11-ний Бямба гаригт 11:00 цагаас эхлэн 90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.