Нийгэм


Багшлах эрхийн шалгалт орон даяар зохион байгуулагдаж байна

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Орон даяар ерөнхий боловсролын сургууль (ЕБС), цэцэрлэгт багшаар ажиллах хүмүүст багшлах эрх олгох шалгалт зохион байгуулагдаж байна. Дээрх шалгалтыг багшийн мэргэжлийн бакалаврын дипломтой, сурган хүмүүжүүлэх боловсрол судлалын мэдлэгтэй, сургуулийн өмнөх болон  ЕБС-д эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнууд болон 3-аас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгч буй юм.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын албанаас мэдээлснээр, шалгалтыг зохион байгуулах комисс орон даяар 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа аж.

Оны эхнээс тус шалгалтад орох хүмүүсийг цахимаар бүртгэжээ. Шалгалтын зорилго нь өмнө нь багшлах мэргэжлээр их, дээд сургууль төгссөн ч өөр ажилд шилжих юм уу ажиллаж байсан хүмүүсийн мэргэжлийн эрхийг сэргээж, эрэлттэй байгаа ажлын байранд ажиллуулахад оршиж буй аж. Өнгөрсөн жил болсон багшлах эрхийн шалгалтад 4795 хүн оролцож 2155 нь тэнцжээ.

Шалгалтад тэнцээгүй болон бүртгэлээс хоцорсон тохиолдолд дараа дараагийн шалгалт эхэлтэл нэг удаа өнжих юм байна. Шалгалтыг жилд 3 болон 8-р сард гэж 2 удаа авдаг тул анх удаагаа өгөх гэж байгаад тэнцээгүй хүн бол дараагийн ээлжид өгөх боломжтой аж. Энэ жил шалгалтад орохоор 2000 орчим хүн бүртгүүлжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.