Нийгэм


Соёлын биет бус өвийн их наадамд Баянзүрхчүүд оролцож байна

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

“Нүүдэлчин – Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадам өнөөдөр ‘’Хүй долоо худаг’’-т эхэллээ. Энэхүү наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд оролцож байна. Тус наадмын үеэр уламжлалт соёлын 26 төрлийн урлагийн тоглолт мөн 100 гаруй зүйлийн өвийг сурталчилна. 


Баянзүрх дүүргийн 38 ардын авьяастан тус наадамд оролцож авьяас билгээ сорьж байгаа бөгөөд Засаг дарга Т.Баясах болон Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар дүүргээ төлөөлөн оролцож буй ардын авьяастнууддаа амжилт хүссэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.