Зөвлөгөө


Үс арчилгааны топ 4 жор

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Улирлын онцлог, нар салхины нөлөөлөл болон хувийн арчилгаа тохироогүй зэрэг байдлаас үс хатаж хуурайшч, гэмтэж, гундах асуудал байдаг. Энэ бүхнийг гэрийн нөхцөлд шийдэх амархан.

Үс сайхан бол зүс сайхан гэдэг нь зүгээр ч нэг үг бус үнэхээр гялалзсан, эрүүл, сайхан үстэй хүний зүс царай хүртэл гэрэлтэж, өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог шүү дээ. Тэгвэл таны үс гэмтэж, хуурайшч, соронздоод, салаалж, гялалзсан өнгөө алдаж гундаад, тослогтож нэг л тавгүй байдлыг мэдрээд байгаа бол тухлан суугаад та бүхэнд хүргэж буй үс арчилгааны цогц зөвлөгөө, гэрийн нөхцөлд үс арчилгааны маск, бэлдмэл хийх жоруудыг сураарай. Зөвлөгөөн дунд байгаа линк, холбоосруу орж маск, бэлдмэл хийх жоруудыг сураарай.

1. Тослог үсийг хэрхэн арчлах вэ? Хүний үс тодорхой хэмжээний тослогтой байдаг гэхдээ хэт их тослогтож, хиртсэн мэт тавгүй мэдрэмж төрүүлж байгаа бол таны үсний уг, хуйх эмзэг болж арчилгаа шаардаж байна гэсэн үг. Тиймээс хуванцар бус модон сам сонгож хуйхыг дарж, массаж хийх маягаар үе үе самнаж байгаарай. Мөн байнга хэрэглэдэг шампуниа сольж тослогтой үсний тэжээлтэй шампунийг сонгож хэрэглэнэ. Тослогтож байна гээд үе үе, ойр ойрхон угаах хэрэггүй. Харин үүний оронд http://www.1000jor.mn/recipes/more/342 энэхүү тослог үсийг арчилж, үсний тослогыг тэнцвэржүүлэх маск нэгэн төрлийн эмчилгээг өөрөө өөртөө хийгээрэй. 

2. Хуурайшч, гэмтэж, өнгөө алдсан үсийг хэрхэн арчлах вэ? Нарны хэт ягаан туяа, салхи, шороо, тоосжилт, орчны бохирдол, буруу арчилгаанаас болж үсэнд тэжээл дутдаг ба улмаар өнгөө алдах, гялалзахаа болих, гэмтэж, салаалж эхэлдэг. Энэ байдлаас гарахын тулд та заавал үнэтэй салон зорьж мөнгөө үрэх хэрэггүй. Үүний оронд гэрийн нөхцөлд үсэндээ тэжээл өгөх байгалийн органик маск, бэлдмэлийг хийж сураарай. Маш үр дүнтэйгээс гадна үсийг эрүүлжүүлж, урт ургуулдгийг санаарай. http://1000jor.mn/news/more/29 

3. Үс ургуулах, эрүүлжүүлэх арга? Богино уснээс залхаж богино хугацаанд урт намирсан эрүүл үстэй болмоор байна уу? Хүн болгоны биеийн онцлогоос шалтгаалж үсний ургалт харилцан адилгүй байдаг. Зарим хүний үс хурдан ургадаг бол зарим хүний үсний ургалт маш удаан байх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ үүнийг шийдэж болно. Сармисны ханд болон шар айрагаар үсээ угааснаар та санасанаасаа ч богино хугацаанд урт намирсан үстэй болж болох юм. http://www.1000jor.mn/news/more/23 

4. Үсийг хэрхэн зөв угааж, арчлах вэ? Танд хамгийн их тохирдог шампунийг сонгох хамгийн чухал. Ингээд халуун биш, хэт хүйтэн биш, дунд зэргийн хүйтэн бүлээн усанд толгойгоо угааж заншаарай. Үсээ хуурай байхад нь шампуниа түрхэх маш муу гэдгийг санаарай. Мөн хөвсийтөл нь хэт их шампуньдаж угаах нь таны үсний тослогыг алдагдуулж, хуйхыг хуурайшуулж болзошгүй тул нэг л удаа тохирох хэмжээгээр хөөсрүүлж толгойгоо угаана. Толгойг угаахдаа хуйханд хурууны өндгөөр зөөлөн массаж хийнэ. http://1000jor.mn/news/more/17 Үсээ яг л алчуур угааж, базаж байгаа мэт чанга ширүүн угааж, зангилан мушгиж болохгүй. Энэ нь үс гэмтэх эх үүсвэр болж ч болно. Үсийг уртынх нь дагуу гараараа гүйлгэж зөөлөн үрж угаана. Хэрвээ таны үс тослог талдаа бол ангижруулагчыг үсний уг, хуйханд түрхэх хэрэггүй. Зөвхөн үсний үзүүр, дунд хэсгээр түрхэж угаана. Ингээд бүлээн усаар сайтар зайлж угаагаарай. Шампунь, ангижруулагчыг дутуу арилгаж угааснаас сөрөг тал үүснэ. Хуурай алчуураар үсний усыг зөөлөн шингээж дараа нь алчуураар үс болон толгойгоо ороогоод 15-20 минут амраана. Үсийг нойтон байхад нь хэзээ ч самнах хэрэггүй. Энэ нь үсийг маш ихээр гэмтээж хугалдаг. Алчуурыг авсны дараа самнахгүйнээр үсийг өөрөөр нь хатаагаарай. Хатсаны дараа самнаж болно. Хамгийн том гэмтэл үүсгэдэг зүйл бол үсийг сэнсээр хатаах, өдөр тутам үсний индүүгээр хэт их ороох зэрэг нь гэмтэл үүсгэх гол шалтгаан болдог. Ингээд та гялалзсан, намирсан, сайхан үстэй болж өөртөө итгэлтэй алхлаарай. 




Холбоотой мэдээлэл