Нийгэм


Аж үйлдвэрийн салбарт Турк улстай хамтарч ажиллахаар санал солилцлоо

4 жил, 8 сар TIMES.MN

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайд Мурат Карагоз тэргүүтэй  төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд манай хоёр орны харилцаа улс төр, нийгэм, эдийн засгийн  хүрээнд харилцан итгэлцэж, ажиллаж ирсэн уламжлалтай болохыг онцлон тэмдэглэв. 

Улмаар аж  үйлдвэрийн салбарт Турк улстай хамтран арьс шир боловсруулах, савхи савхин эдлэлийг үйлдвэрлэх, экспортлох, тоног төхөөрөмж, техник технологийг нутагшуулах, мэргэжилтэй боловсон хүчин  бэлтгэхэд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Монгол Улс аж үйлдвэрийн салбарыг  түлхүү хөгжүүлэх бодлого руу чиглэж  байгааг хэлээд эрдэс баялаг, түүхий эдэд  тулгуурлан боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулах, тэдгээрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих ажил урагштай байгааг онцлов.

Харин энэ үеэр БНТУ-ын хувьд Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар тэр тусмаа арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд гуравдагч зах зээлийн өргөн боломж байгааг цохон тэмдэглэлээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.