Нийгэм


Баян-Өлгий аймгийн иргэдэд туслах аяныг эхлүүллээ

1 сар TIMES.MN

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орж уулын үер буусны улмаас одоогоор 500 гаруй айл өрхийн 2512 иргэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг 10 тэрбум орчим төгрөгийн хохирол амсаад байна. Тиймээс тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс орон даяар хандив, тусламжийн аянг албан ёсоор өрнүүллээ. 

Гэр орон нь үерт автсан иргэд дунд сургууль, Ховд их сургуулийн харъяа сургуулийн дотуур байр болон хамаатан садныдаа түр орогнож байгаа аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар 'Одоо байшин хашаандаа амьдрах боломжгүй болсон. Нэлэнхүйдээ лаг шавар бүрхсэн байгаа. Цахилгаан хэрэгслээс авахуулаад ашиглах боломжгүй эд хогшил л үлдлээ. Зарим иргэд сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас эмнэлэгт хүртэл хэвтсэн. Элэг нэгт ахан дүүс, нутгийн зон олон та бүхэн бидэнд туслаач' хэмээн сэтгэлийн үгээ дайсныг энэ дашрамд онцолъё.  

Эрхэм та бүхнээс үерт автаж эд материал, сэтгэл санааны хохирол амссан тэдгээр иргэдэд өөрсдийн хэмжээгээр туслахыг уриалж байна. 

ХАНДИВЫН ДАНС:

Төрийн банк: 385100060226

Дансны нэр: Тусламжийн аян

Гүйлгээний утга: Өөрийн овог нэр, регистр, утасны дугаараа бичнэ үү

Холбоо барих: 95411527



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.