Нийгэм


Танилц: Түрээсийн дугуй унаж болох газрууд

1 сар TIMES.MN

Нийслэлийн Засаг даргын тамгын газар “Никель Ганбаа” компанитай хамтран нийслэлд түрээсийн дугай  үйлчилгээг нэвтрүүлээд байна.  Иргэд UBike  гар утасны аппликейшн ашиглан хэрэглэх боломжтой бөгөөд нийт 10 байршлаас авч унах боломжтой ажээ. Нийт  100 дугуйтайгаар иргэдэд үйлчлэх юм.

Түрээсийн дугуйн төлбөр:

30 минут унавал 500 төгрөг,
нэг цагт 1000 төгрөгийн төлбөр төлөх юм байна.

Хэрэглэх заавар:

“Иргэд гар утсан дээрээ UBike Ulaanbaatar /PlayStore-оос татах/ аппликейшн татаж аваад өөрийнхөө дансыг цэнэглэнэ. Дараа нь код уншуулах хэсэгт дугуйны QR кодыг уншуулаад дугуйгаа унана. Дугуйгаа унаж дуусаад гараар түгжих юм. Унаж дууссаны дараа аппликейшн түрээсийн цагийг бодоод данснаас төлбөрийг нь суутгаж авна.” гэлээ. Дугуйг хулгайд алдагдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. Эдгээр GPS-үүд нь нарны хавтангаар цэнэглэгдэж ажиллах гэнэ.

Түрээсийн дугуйн зогсоол

1.Баруун дөрвөн зам,
2.Зүүн дөрвөн зам,
3.Хүүхдийн урлан бүтээх төв,
4.Зайсан хилл,
5.Теди төв,
6.Сүхбаатарын талбай,
7.Хүүхдийн 100
8.UBH  center /МУБИС/
9.120 мянгат
10.Цэцэг төв



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.