Спорт


"Алдар"-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв

1 сар TIMES.MN

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Алдар спорт хорооны Үндэсний бөх, Үндэсний сур , Шагайн харвааны амжилт гаргасан баг тамирчдыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага хүлээн авч хүндэтгэл үзүүлж Батлан хамгаалах сайдын тушаалаар салбарын шагнал, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай гардууллаа.

 

 

ҮНДЭСНИЙ БӨХ

 

Архангай аймгийн Хашаат сум, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 8 даван үзүүрлэж “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг.

 

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бөх аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар 6 даван Монгол улсын “ХАРЦАГА” цол.

 

Завхан аймгийн Отгон сумын харьяат Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн 6 даван Монгол улсын “ХАРЦАГА” цол.

 

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх Дашзэвгийн Амаржаргал 5 даван Монгол улсын “НАЧИН” цол.

 

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бөх Дашдоржийн Цэрэнтогтох 5 даван Монгол улсын “НАЧИН” цол тус тус хүртсэн.

 

ҮНДЭСНИЙ СУР

 

Үндэсний сурын харваанд:

 

Эмэгтэй сурын харваанд: Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа 40 сумнаас 37 онож түрүүлэн Монгол улсын “ДАЯН МЭРГЭН” цол

 

Эрэгтэй сурын харваанд: ҮБХИС-ийн оюутан Спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр 35 оноогоор II байр эзэлж Монгол улсын “ГАРАМГАЙ” харваач цол

 

Спортын мастер Нармандахын Алтансүх 35 оноогоор III байр эзэлж Монгол улсын “ГОЦ” харваач цол

 

Спортын мастер Нармандахын Алтантулга 35 оноогоор IV байр тус тус эзлэв.

 

Буриад сурын харваанд: Спортын мастер Нармандахын Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн Буриад сурын “МЭРГЭН” цол, Урианхай сурын харваанд: МУ-ын мэргэн Б.Баярсайхан 30 сумнаас 26 онож II байр тус тус эзэллээ.

 

ШАГАЙН ХАРВАА

 

Улсын их баяр наадмын Шагайн харваанд нийт 90 багын 720 гаруй харваачид оролцсоноос Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол улсын спортын мастер, Үлэмж Дархан Мэргэн С.Ямааранз ахлагчтай Алдар спорт хорооны баг тамирчид шагналт 4-р байранд шалгарлаа.

 

2018 оны 06 дугаар сард зохиогдсон Шагайн харвааны УАШТ-д 96 багын 800-аад харваач оролцсоноос дэд байранд шалгарч мөнгөн медаль хүртсэнээр 2 харваач МУ-ын Хошой мэргэн, 4 харваач МУ-ын мэргэн цол хүртсэн амжилттай байна.

 

ХУРДАН МОРЬ


Улсын их баяр наадмын хурдан шүдлэн морины уралдаанд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач ахлагч О.Батболдын уясан морь айрагдсан амжилттай байна.









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.