Шар


"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана

1 сар TIMES.MN

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэд АНУ-ын Виржиниагийн Олон Улсын Их Сургуульд суралцах эрхийн бичиг гардан авчээ. Тус сургуулийн Элсэлт болон харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Дэбора Брэнт түүнд хүссэн мэргэжлээрээ "VIU"-д магистрын зэрэг хамгаалах эрх олгосон байна.

Дэбора айлчлалынхаа хүрээнд VIU-г төгсөгч монгол залуустай уулзжээ. Энэ үеэр Их Засаг Олон Улсын Их Сургуулиас зохион байгуулагддаг "Super Student-6" төслийн ялагч Э.Энхжаргалд Америкт 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг мөн гардуулжээ.

Тэрээр хэлэхдээ "Эрч хүчтэй, эх орондоо шинэчлэл авчрах олон мянган залуу VIU-аар овоглогдож, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буйн нэгэн тод жишээ нь монгол төгсөгчид юм. Манайх ашгийн бус боловсролын байгууллага. Иймд бид авьяас чадвар, мэдлэгээрээ үеийнхнээ манлайлж буй О.Энх-Эрдэнэ, Э.Энхжаргал нарын адил олон чадварлаг залуусыг дэмжиж, Америкт дэлхийн боловсрол эзэмших мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болж буйдаа баяртай байна” гэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [207.244.83.100]


САЙН ПАСТОР ГАРЧ ИРЭХ НЬ ДЭЭ.


Зочин    1 сар []


Ene xachin xumuusiig songoj bxaar shinexen duuchin bolox xund n term Mongol ogoxgui de


Зочин    1 сар []


Elvisin buh duug duularai


Зочин    1 сар []


Дуучин бөх миссээр монгол дутаж гэнэ


Зочин    1 сар []


дуучин болох яасан бэ