Зураг & Видео


Францчууд 20 жилийн дараа дахин аваргаллаа

1 сар TIMES.MN

Тоглолтын эхэнд Хорват хэд хэдэн идэвхитэй довтолгоо явуулсан ч гоолдож чадалгүй явсаар 18' дахь минутанд чөлөөт цохилтоос Гризман-ий цохьсон бөмбөг Манджукич-н толгойнд ойж авто гоол орсноор Франц 1-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Улмаар 28' дахь минутанд Хорватын тоглогч Перишич солгой хөлийн ганган цохилтоор гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн ч, 38' дахь минутанд Хорватчууд торгуулийн хэсэгт гар хүрснээр Гризман торгуулийн цохилтоос багийнхаа 2 дахь гоолыг оруулж 2-1 харьцаатай эхний хагас дуусжээ. Сүүлийн хагасын 59' болон 65' дахь минутанд Погба, Мбаппе нар тооны харьцааг 4-1 болгож хожлоо баталгаажуулсан гэж хэлэхэд болно. Мбаппе-н хувьд финалын тоглолтонд өсвөр насандаа гоолдсон Пеле-гээс хойш анхны тоглогч болсон.




Ингээд тоглолт ерөнхийдөө шийдэгдээд байтал 69' дэх минутанд Францын багийн хаалгачийн гаргасан алдааг ашиглан Манджукич тооны харьцааг 4-2 болгожээ. Ингээд 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан Дагина"-ы цомыг Францын шигшээ баг 20 жилийн дараа гэртээ дахин авчирлаа. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.