Зөвлөгөө


Аялахдаа заавал авч явах эмийн жагсаалт

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Ойрын өдрүүдэд иргэд хөдөө аялалаар явахаар бэлдэж буй. Тэгвэл аялалын бэлтгэлдээ зайлшгүй багтаах зүйл бол анхны тусламжийн хайрцаг. Хайрцагтаа дараах эм бэлдмэлийг авч явахыг эмч зөвлөж байна.

  • Аспирин, парацетамол, диклоденк зэрэг халуун бууруулах, өвчин намдаах эмүүд
  • Гэдэсний эм
  • Шархны тос
  • Гидрокортизон зэрэг арьсанд түрхдэг тоснууд
  • Сайртаж холцруутсан, хагарсан арьсанд түрхэх вазелин, глицерин
  • Ханиад томууны эм
  • Хамар битүүрэхэд дусаадаг юм уу түрхдэг эм
  • Харшлын эм
  • Гуурсан хоолой тэлэх эмийн бэлдмэл /уух, аэрозоль/
  • Шингэн сэлбэх давсны уусмал /хросол/
  • Бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм

Бусад шаардлагатай зүйлс:

  • Шархны төрөл бүрийн боолт
  • Лент болон бусад наалт
  • Ариутгалын уусмал /спирт, иод, тамедин/
  • Гар ариутгагч уусмал
  • Гурвалжин алчуур /36”х60”х36”/
  • Самбай, хөвөн
  • Жижиг хайч, чимхүүр
  • Халууны шил
  • Жин тавих зүйл
  • Тунгийн халбага
  • Гар чийдэн
  • Шүдэнз болон лаа
  • Нэг удаагийн бээлий
  • Бусад шаардлагатай зүйлс
  • Анхан шатны тусламжийн заавар зэрэг болно.


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.