Нийгэм


Танилц: Наадмын өдрүүдийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хуваарь

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  дараах  байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хуваарь

Долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” хүртэл нийт 13 чиглэлийн 101 автобус, “Дүнжингарав худалдааны төв” хүртэл 24 чиглэлийн 176 автобус үйлчилнэ.

“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” хүртэл 20 автобус гурван минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дундгол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” хүртэл гурван автобус 10 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар хүртэл таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

Долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, Долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” хүртэл 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол; 3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол. Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

М.АМАРЖАРГАЛ

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр явах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Дүнжингарав - Төв цэнгэлдэх - Мишээл экспо төв, Дунд гол - Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл БОР өнгөтэй байна. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Нийслэлийн гудамжаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Баярын өдрүүдэд Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Нийслэлийн гудамжийг дайран өнгөрөх нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл УЛААН өнгөтэй байна. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Дүнжингарав худалдааны төв орох нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл НОГООН өнгөтэй байна. Хүй 7 худагт 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Хүй 7 худаг чиглэлийн богино эргэлтийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ХӨХ өнгөтэй байна. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд такси үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн зөвшөөрөл

Таксийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ШАР өнгөтэй байна



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.