Нийгэм


Модны хулгайтай тэмцэнэ

4 жил, 5 сар TIMES.MN
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дүүргийн түвшинд байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
 Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөг жил бүрийн нэгдүгээр улиралд батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.