2018,7-Р Сар,06


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж: Цэрэндоржийн гудамжийг иргэдийнхээ саналыг сонсож тохижуулсан

5 сар TIMES.MN

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг сэргээн засварлан олон нийтэд хүлээлгэн өглөө.




Б.Цэрэндоржийн гудамжинд 2400 м.кв боржин чулуун хавтанг шинээр тавьж, орчин үеийн шийдэл бүхий таван янзын хошуугаар цацардаг, битүү усан оргилуурыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн 4284 м.кв газарт зүлэг, бут тавьж, хэлбэржүүлэг хийсэн байна. Б.Цэрэндоржийн гудамжийг шинэчлэх ажилд нийт 400 сая төгрөг зарцуулжээ.


Уг гудамжийг сэргээн засварлах ажлыг Хот тохижилтын газар гардан гүйцэтгэсэн бөгөөд нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад 24 цагаар хоёр ээлжээр ажилласан байна. 




Энэ талаар Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж "Нийслэлийн засаг даргаас 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг тохижуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд Б.Цэрэндоржийн гудамжийг сэргээн засварлах ажлыг Нийслэлийн хот тохижилтын газар буюу манай байгууллагад өгсөн. Бид иргэдийн оролцоотойгоор, иргэдийнхээ санаа бодлыг сонсож Б.Цэрэндоржийн гудамжийг 28 хоногийн дотор тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Нийслэлийн хот тохижилтын газар өөрсдийн боловсон хүчнээ дайчилж, иж бүрэн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усан оргилуур бүхий жишиг гудамж болгон тохижуулсан. Бид өнгөрсөн зургадугаар сарын 4-нөөс ажлаа эхлэн долдугаар сарын 1-нд дууссан. 24 цагаар ажиллаж, 28 хоногийн дотор хийж гүйцэтгэлээ. Хуучин задгай байсан фантамыг иргэдийн хүсэлтээр битүү болгож, гэрлийн эффекттэй программчлагдсан орчин үеийн усан оргилуурыг бий болголоо. Мөн өндөр настангууд нарлах сандлыг олон хүн суухад хүртээмжтэй байдлаар байршуулсан. Бид мэргэжлийн байгууллага, Нийслэлийн хот тохижилтын хамт олон аливаа ажлыг чадварлаг хийж гүйцэтгэдэг юм гэдгийг иргэддээ харуулсандаа баяртай байна. Иргэд ч биднийг сэтгэл санаагаар дэмжиж ажилласанд бас баярлаж байна" гэлээ.


Харин Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Би хотын даргаар ажилласан хоёр жилийн хугацаанд олон нийтийн эзэмшлийн гудамж талбай, тоглоомын талбайд сөөм ч газар олгоогүй. Цаашид ч олгохгүй. Энэ гудамж бол Улаанбаатар хотын зүрх болсон газар. Цаашид ийм гудамж талбай нийслэлд олон болох ёстой. Ийм төрлийн гудамжийг би дэмжих болно” гэдгийг онцолсон юм.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар []


unuudur togond tsohiulsan nas barsan ohin, haalgand daruulj nas barsan hvv l ilvv sensatstai baimaar yum


Зочин    5 сар []


duguitai orkuud tsuglaraad laitai bdgiimaa


Зочин    5 сар []


oboo sh dee