Зөвлөгөө


Нүдний доод зовхи , нимгэн арьстай хэсгээр цагаан батга яагаад гардаг вэ?

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Хэрэв нүүрэн дээр чинь жижиг цагаан цэг мэт батга гарахыг анзаарсан бол энэ нь таны бие , дотор эрхтний эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахыг сануулж байна гэсэн үг юм. Дааврын дутмагшил, дархлаа муудах, хоол тэжээлийн дутагдал, ходоод гэдэсний өвчин болон шарсан түлсэн хоол байнга иддэг бол гарах магадлалтай аж.

Эмчилгээ.

Ямар ч тохиолдолд үүнийг шахаж, цоолж бохир халдвар оруулж болохгүй . Ингэх нь сорви тогтоон уршигт үр дагавруудыг нь үлдээдэг. Анхны удаа зөвхөн мэргэжлийн гоо сайхны эмнэлэгт очин лазерийн шарлага хийлгэх нь эмчилгээний хамгийн зөв шийдэл ба,арьсны бусад давхаргыг гэмтээдэггүй, мөн арьсанд халдвар орох магадлалыг бууруулж хурдан хугацаанд ач холбогдлоо өгдөг. Өөр нэг чухал цэг нь зохистой хоол тэжээл юм.  Шарсан, утсан хагас бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Цагаан батгыг шахаж хэзээч болохгүй.


Сайхан Уул




Холбоотой мэдээлэл