Цахим худалдаагаар 128 мянган тонн нүүрс худалдахаар төлөвл…
16 цаг, 57 минут
Аврагч, эмнэлгийн баг эрэлч нохдын хамтаар Турк улсыг зорил…
20 цаг, 2 минут
Г.Занданшатар: Төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг тас…
21 цаг, 1 минут
Байшин шатаж, 30 настай эрэгтэй түймэрт өртөж нас баржээ
21 цаг, 52 минут
“Өө эмэгтэй байсан юмуу, эрэгтэй нэртэй юмаа”
22 цаг, 8 минут
ГХЯ: Газар хөдлөлт болсон Туркийн бүс нутагт манай улсын хо…
1 өдөр, 15 цаг
ШӨХТ:15 иргэний таван сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ
1 өдөр, 17 цаг
Аудит: Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн, хэн …
1 өдөр, 20 цаг
Т.Аюурсайхан УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэ…
1 өдөр, 20 цаг
Жагсаалт: Монгол Улсад визгүй зорчих 34 улс
1 өдөр, 22 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ
1 өдөр, 22 цаг
Турк, Сирийн газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2500 гаруй хү…
1 өдөр, 22 цаг
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхсүх хамгийн их буюу 61 с…
2 өдөр, 16 цаг
Казахстан улс руу зорчих иргэдийн анхааралд
2 өдөр, 16 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 5
2 өдөр, 16 цаг
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгар…
2 өдөр, 16 цаг
ХХААХҮЯ: Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл 60 хувийн зар…
2 өдөр, 18 цаг
Фото: Грэмми 2023 Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцас…
2 өдөр, 19 цаг
Шүүх: УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр б…
2 өдөр, 20 цаг
ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
2 өдөр, 21 цаг
УИХ "нүүрсчид"-ийг авч үлдэх үү?!
2 өдөр, 22 цаг
Тэтгэвэр, насны хишиг, хүүхдийн мөнгийг энэ сарын 14-нд ирг…
2 өдөр, 22 цаг
У.Хүрэлсүх: Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжи…
5 өдөр, 17 цаг
Нийтийн эзэмшлийн 185 га талбайг цэвэрлэж, аюулгүй орчин бү…
5 өдөр, 20 цаг
ДЭМБ манай улсад тамхины татвараа нэмэхийг зөвлөв
5 өдөр, 21 цаг
Тайлан: Хоёр тэрбум хэрэглэгчтэй “Facebook” 2023 оныг “Ашиг…
5 өдөр, 21 цаг
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэ…
5 өдөр, 21 цаг
"Скай Хайпермаркет" ХХК Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экс…
6 өдөр, 14 цаг
Нулимсны эрхтэний эмгэгийн үйлчилгээг ЭМД-ын сангаас хөнгөл…
6 өдөр, 16 цаг
Орон сууц болон оюутны төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг …
6 өдөр, 17 цаг
Д.Ренчинхандад Хөдөлмөрийн баатар цол олголоо
6 өдөр, 19 цаг
О.Мөнхжин нарыг 461 дүгээр ангид хорьжээ
6 өдөр, 19 цаг
АИ-92 автобензиний гаалийн албан татварыг тэглэлээ
6 өдөр, 21 цаг
Академич Г.Чулуунбаатар: Хэлэлцүүлгийн явцад “шинэ” Үндсэн …
6 өдөр, 22 цаг
Волгоградад болсон тэмцээнд Монгол оюутан шилдэг дуучнаар ш…
6 өдөр, 22 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 4
6 өдөр, 23 цаг
Л.Энх-Амгалан: Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр анги…
1 долоо хоног
Манай улсын 157 иргэн 17 улсад ял эдэлж байна
1 долоо хоног
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжү…
1 долоо хоног
Нөөцийн махыг ирэх сараас борлуулж эхэлнэ
1 долоо хоног
Х.Нямбаатар:Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
1 долоо хоног
ХХААХҮЯ үхэр сүрэгт ХОЁР тэрбум 500 сая төгрөг зориулна
1 долоо хоног
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзлаа
1 долоо хоног
Г.Занданшатар: Койн гаргасан этгээдүүдийн хөрөнгийн зарцуул…
1 долоо хоног
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрө…
1 долоо хоног
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэд…
1 долоо хоног
Чанаргүй эмийн золиос юунд хүргэх бол...
1 долоо хоног
Зам тээврийн осолд 15-19 насныхан өртөх тохиолдол нэмэгджээ
1 долоо хоног, 1 өдөр
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө
1 долоо хоног, 1 өдөр
Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашигл…
1 долоо хоног, 1 өдөр

Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин орон даяар цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын хэдэн мянган залуус эх орноосоо дүрвэж байна. Энэ шийдвэрийн улмаас хойд хөршийн иргэд Монгол Улсад олноор ирж байгаа юм. ОХУ-ын иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр мэдээлэл өгсөн байна.  

-Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Дээрх хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, түр оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

-Энэ хугацаа нь дуусвал цаашид асуудал хэрхэн яригдах вэ?

Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсаж байна.  Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа,  улстөр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна.

Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно. 

-Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу?

Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. ТҮР оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно.

Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.  

Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, АЛБАДАН ГАРГАХ эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэхгазар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Сэтгэгдэл