Нийгэм


Герман-Монгол хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, зорилтыг тодорхойллоо

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны ойрхи Дорнод, Ази, Латин Америк, Зүүн европын орнууд хариуцсан газрын дарга Клаудиа Варнингтай уулзлаа. Уулзалтаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн II дахь үе шатыг эхлүүлэх “Тусгай гэрээнд” гарын үсэг зурсан юм.


Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улс, ХБНГУ–ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ нь Монгол Улсын байгаль орчны салбарт ихээхэн тус нэмэр болж, үр дүнгээ өгч байгаад талархаж буйгаа илэлхийллээ. Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар дамжуулан хэрэгжиж буй энэхүү төслийн I дэхь үе шат Төв, Хангай, Зүүн бүсүүдэд хэрэгжсэн. Харин II дахь шатны төсөл тусгай хамгаалалттай газар нутгийн Баруун болон Говийн бүсэд хэрэгжихээр болж нийт 19.5 сая еврогийн санхүүжилттэй төсөл 2019 оны 1-р сараас эхлэн хэрэгжих боллоо.


Уулзалтад БОАЖЯ-ны УАӨГХАГ-ын дарга, төслийн үндэсний захирал Х.Батжаргал, ТЗХУГ-ын дарга П.Цогтсайхан, ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, Герман талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Ойрхи Дорнод, Ази, Латин Америк, Зүүн Европын орнууд хариуцсан газрын дарга Клаудиа Варнинг,ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс нар оролцож, 2 орны “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.