Нийгэм


"Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага" үндэсний стандартын төслийг дэмжлээ

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Уг төслийг Байгаль орчны стандартчиллын техникийн хороо, Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн байна. Стандартыг олон улсын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Австрали, АНУ, Израйль, Итали, Хятад зэрэг орны стандарт аргачлалыг судлан боловсруулжээ.


Энэхүү стандарт батлагдсанаар цэвэр усны нөөцийг хэмнэх, зүй зохистой ашиглах, хаягдал усыг цэвэрлэн дахин ашиглах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, “Ногоон хөгжлийн бодлого”, “Ус үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм байна. Тус стандарт нь цэвэрлэсэн усыг дахин ашиглах хүрээ, дахин ашиглах усны чанарын шаардлага, хамгаалах арга хэмжээ, цэвэрлэсэн усны чанарын хяналт шинжилгээний давтамж зэргээс бүрджээ.


Харин ашиглалтын тухайд 3 үндсэн хүрээлэлд ашиглана. Тухайлбал, Үйлдвэрлэлд нүүрс угаах, зам талбайн тоос дарах, бетон бэлтгэх, дулааны станц, хог хаягдал дахин боловсруулахад ашиглах бол үйлчилгээнд машин угаах, суултуур зайлах, ариутгах татуургын засвар үйлчилгээ, туршилтад, харин хүрээлэн байгаа орчинд түймэр унтраахад ашиглах боломжтой юм байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.