Нийгэм


Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж буй хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн  Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр өнөөдөр эхэллээ.   

  Холбоочдын мэргэжлийн болон спортын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэгийн цар хүрээ, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 17 багийн 80 гаруй тамирчин оролцож байна.  

  Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтнүүд, техникийн бэлэн байдал хариуцсан инженерүүд, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан операторууд, Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн  алба хаагчид оролцож байгаа юм.

 Тэмцээн хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.