2018,6-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Мэргэжилтэй боловсон хүчин ба МСҮТ, Политехник коллеж

2 сар TIMES.MN

Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд "Мэргэжлийн боловсрол, сургалт, Ажилсаг Монгол" зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.


Одоогоор манайд төр, хувийн нийт 85 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг сургууль байдаг аж. Тэгвэл өчигдөр Монголын өнцөг булан бүрд мэргэжилтэй, ажилсаг боловсон хүчнийг бэлтгэж буй сургуулиуд сурагчдынхаа хийж бүтээсэн зүйлсээр үзэсгэлэн гаргав.

Тус үзэсгэлэнгээс бэлтгэсэн видео болоод фото сурвалжлагаа хүргэе. 


Эрдэнэтийн МСҮТ: 

17 мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг. Суралцаж байх хугацаандаа гурван удаа дадлага хийдэг. Олон жил хамтран ажиллаж буй албан байгууллагууд жил бүр мэргэжилтэй ажилтанг захиалж, ажлын байраар хангаж байна. 






Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв:

Үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн цогц үйлчилгээ явуулдаг. Энэ жилийн төгсөгчдийнхөө бүтээлээр үзэсгэлэн дэлгэжээ. Байгууллага бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах журмын дагуу төгсөгчид ажлын байраар хангагдаж чаддаг байна. 


Төв аймгийн Баянчандмань МСҮТ:

1969 онд байгуулагдсан бөгөөд хөдөө аж ахуйн чиглэлээр дагнасан сургалт явуулдаг. төгсөгчид тариаланч болохоос гадна хөдөө аж ахуйн механикч зэрэг мэргэжил нь эрэлттэй байдаг бөгөөд аж ахуйн нэгжүүд ажилтнаа захиалж,  дадлагажуулж, ажлын байраар хангадаг байна. 


Зүүнхараа политехник коллежийн хамт олон "Хүлэмжийн усалгааны системийг хэрхэн яаж байршуулж болох" талаар мэдээлэл өглөө

Хүлэмжийн хий нь хүн дотор нь орж болохуйц хэмжээний, өндөртэй байх хэрэгтэй. Усалгааны системийг ил болоод далд хэлбэрээр суурилуулж болно. Хүлэмжид ногоо тарих тохиромжтой хугацаа нь 4-11 сар хүртэл байна. Хамгийн бага хэмжээний хүлэмжийг захиалгаар 450 мянган төгрөгөөр хийж үйлчилдэг. Тус хүлэмж нь зөөврийн, жижиг тэргээр авч явахад тохиромжтой, Солонгос төмрөөр гагнаж хийсэн. Мөн тус сургууль ойн мэргэжлийн, гагнуурын ангитай. 


Дорноговь аймгийн МСҮТ:

2016 онд шилдэг бүтээлийн шагнал авч байсан бүтээл. 


Гагнуурчнаар жилд 15-20 хүүхэд төгсгөдөг. Хаягдал төмөр ашиглаж, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлж, гагнуур хийдэг.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.